Ж.Батзандан: С.Баярын үед баталгаа гаргасан асуудалд эрх баригчид хариуцлага тооц

Арбитрт ялагдсан Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн 99 сая долларын өрийг төсвийн мөнгөөр төлөхөөр засгийн газар нууцаар хуралдаж шийдвэр гаргасан гэх мэдээлэл цацагдлаа. Тэгвэл энэ мэдээллийг хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж үгүйсгэж байна. тэрээр 51% холбоотой асуудалд

Тодруулж хэлбэл У.Хүрэлсүхийн засгийн газар энэ асуудлаар хуралдаж үндсэн зээлийн төлбөр болох 51 сая америк доллар ,хүүгийн нэмэлт төлбөр болох 44 сая америк долларын асуудлаар яаралтай “Стандарт” банктай хэлэлцээр хийх үүргийг нэр бүхий сайд нарт болон “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудад үүрэг болгосон гэх мэдээлэл цацагдлаа. Тодруулж хэлбэл Жастын Ш.Батхүүгийн Монгол улсад учруулсан хохирлыг улсын мөнгөөр бүр Эрдэнэтийн мөнгөөр эрсдэлийн сангаас төлөх асуудал хүртэл яригдсанд сөрөг хүчин АН шүүмжлэлтэй хандсан. Тэд С.Баярын засгийн газрын балаг , Жастын Батхүүгийн тавьсан өрийг монгол улсын мөнгөөр төлөх ёсгүй. Тодруулж хэлбэл энэ хэрэгт нэр холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудыг шалгаж , улсад онц их хэмжээний хохирол учруулсан хүмүүс нь өөрсдөө өрөө төлөх ёстой гэж байр сууриа илэрхийлсэн.

Тэгвэл хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ч гэсэн энэ өрийг жастын Ш.Батхүү төлөх ёстой гэдэгтэй санал нэг байна. Гэхдээ сөрөг хүчин АН ч гэсэн үүссэн асуудалд буруутай. Жишээ нь өмнөх АН-ыг засаглаж байх үед энэ асуудлыг шалгаж , хариуцлага тооцох , өр төлбөргүй болгох боломж байсан гэлээ. Эцэстээ эрдэнэтийг тойрсон энэ бүх луйврын үйл ажиллагаа Монгол улсын дөрөв дахь ерөнхийлөгч Ц.Элбэгдорж , түүний бүлэглэлтэй холбоотой гэж хууль зүйн сайд хардаж байна. Харин засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга эрдэнэт үйлдвэрийн өрийг төсвөөс нэг ч төгрөг гаргаж төлөхгүй гэсэн байр суурьтай байна.

Ийнхүү уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр олон улсын арбитрын шүүхэд ялагдаж 250 орчим тэрбум төгрөгийн өр төлбөрт ороод байна. Энэ мөнгийг улсын төсвөөс болон Эрдэнэт үйлдвэрийн мөнгөөр төлвөл сөрөг хүчин АН эсэргүүцэж тэмцэнэ гэдгээ илэрхийлчихсэн. Гэтэл энэ хэмжээний өрөнд Монгол улсыг оруулсан Жастын Батхүү нарт ямар хариуцлага тооцох , тэднийг шалгаж байгаа эсэхэд тодорхой мэдээлэл өгөх хүн байхгүй байна.

Ч.Дэлгэрцэцэг