“Мөнгө угаах терроризмтой тэмцэх тухай” хуулид нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжлээ

Мөнгө угаах, терроризтой тэмцэх олон улсын байгууллагаас манай улсад 40 зүйл бүхий зөвлөмж хүргүүлсний дагуу Засгийн газар “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай” хуулид нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан. Үүнийг Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар дэмжиж хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Мөнгө угаах терроризмтой тэмцэх олон улсын байгууллагаас 2016 онд манай улсад дүн шинжилгээ хийж 2018 оны 10 сар хүртэл авч хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмжийг гаргажээ. Энэ зөвлөмжид тусгасан шаардлагуудыг холбогдох хуулийн зүйл заалтад оруулаагүй тохиолдолд монгол улс хар саарал жагсаалтад орох нөхцөл бүрдэхээр юм. тиймээс зөвлөмжид тусгагдсан нөхцөл шаардлагыг хангах зорилгоор засгийн газар мөнгө угаах терроризмтой тэмцэх хуулид нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа юм. Хуулийн төсөлд олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх, үнэт металл, хөрөнгийн асуудлууд. хоёрдугаарт НҮБ-ын аюулгүй зөвлөлийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой заалтууд багтаж байгаа бол гуравдугаарт эцсийн өмчлөгчийг тогтоох дөрөвдүгээрт харилцагчийг өндөр эрсдэлтэй харилцагчид авч үзэх тухай, мөн энэ ажлыг ерөнхий сайдын дэргэд зөвлөл байгуулж харилцан ажиллуулах заалтуудыг нэмж тусгаад байгаа юм байна.

Х.Нямбаатар гишүүний хэлсэнчлэн өнгөрсөн парламентаар эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг баталж элдэв булхай луйврыг дарсан гэдэгтэй зарим гишүүд санал нэгдэж байна. Өнгөрсөн хугацаанд мөнгөн угаалтын шинжтэй хэд хэдэн үйлдэл гарсан гэдгийг ч онцоллоо.

Хуулид өөрчлөлт оруулахгүй бол монгол улс олон улсын байгууллагын хар саарал жагсаалтад орно. Энэ шахалтаар засгийн газар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуулид нэмэлт өөрчлөлт оруулахаар өргөн барьсныг хууль зүйн байнгын хороо дэмжлээ. Гэхдээ хууль батлагдлаа гээд хэрэгжүүлж чадахгүй бол батлах шаардлагагүй гэх хатуухан сануулгыг байнгын хорооны зарим гишүүд хэлсэн юм.

Ч.Дэлгэрцэцэг