Энэ долоо хоногт онцлох ёстой хүмүүс бол Э.Гантулга, Б.Золжаргал нар

I am text block. Click edit button to change this text. Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.

The Voice бол зүгээр нэг шоу биш. Энэ бол маш олон хүмүүсийн хүсэл мөрөөдөл, хүрэх цэг болсон зүйл билээ. Энэ ч утгаараа шоунд зөвхөн өөрийгөө сорих гэсэн биш хүсэл мөрөөдөлдөө хүрэхийг хүссэн хүмүүс оролцдог. Дэлхийн бусад орнуудад зохиогддог шоунд ч гэсэн тухай улс орны урлаг соёлын алдартнууд оролцож өөрийнхөө хувьд шинэ туршлага, шинэ боломж, шинэ дурсамжийг бий болгодог төдийгүй шоуны үзэгчдэд гэнэтийн бэлэг барьдаг. Тэгвэл The Voice of Mongolia шоуны шинэ дугаарт цэнхэр дэлгэцээр олны танил болсон хөтлөгч Э.Гантулга оролцож үзэгч шүүгчдийг гайхширууллаа. Тэрээр чамгүй сайн дуулдаг гэдгээ UBS телевизийн нэвтрүүлгээр нотолж үзэгчдэд өөрийнхөө чансааг харуулж байсан телевизийн чадамгай хөтлөгчдийн нэг билээ. Шоуны 4 шүүгчид эргэлзсээр, үзэгчид ч хэн нэгэн нь баззераа дарахыг тэсч ядан хүлээсээр байлаа. Харин түүнийг дуулж дуусах хүртэл хэн нэгэн эргэж хараагүй явдал үнэхээр тааварлашгүй байсан бөгөөд энэ нь шоуны Сонсох шатны шалгаруулалтын онцлогийг давхар харуулсан юм.

Шүүгчид түүнийг тэнцүүлээгүйд үзэгчид гайхширч дуусаагүй байхад тэр эхнэрээ дэмжихээр дахин гарч ирсэн билээ.Гэхдээ олны танил хөтлөгч Э.Гантулгын энэ шоунд оролцож байгаа гол зорилго нь эхнэр Б.Золжаргалдаа хань болох байсан гэдгийг тэр өөрийн ярилцлагадаа дурьдсан билээ. Өнөөг хүртэл олны өмнө төдий л ил гардаггүй байсан түүний эхнэр харин үнэхээр сэтгэл татам байж, өөрийн уянгалаг хоолойгоор шүүгчдийг уярааж чадлаа. Тэр өмнө нь Герман улсыг хэрэн тоглодог амьд хөгжмийн хамтлагийн дуучин байжээ. Харин гэр бүлийн амьдрал зохиож олон жил дуу хөгжмөөс хөндийрсөний дараа дахин гарч ирсэн нь The Voice of Mongolia шоу юм. Ямартай ч олны хайр хүндэтгэлийг хүлээсэн хөтлөгч Э.Гантулга, эхнэр Б.Золжаргалын хамтаар шоуны уур амьсгал, сошиалаар шуугих сэдвийг хүртэл өөрчилж чадлаа.

Та бүхэн The Voice of Mongolia шоуг ням гараг бүрийн 19:30 цагаас Монгол телевизээр хүлээн авч үзээрэй. Харин онлайнаар үзэхийг үзвэл https://www.ori.mn/ аппликейшныг сонгоорой.