Намрын чуулган үр дүн муутай байсан гэж сөрөг хүчин дүгнэлээ

УИХ-ын намрын чуулганы хугацаанд нэр бүхий 17 хуулийн төслийг хэлэлцэн батлах хувиартай байсан. Энэ дотроос төрийн албаны тухай хууль , Төв банк болон банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсан. Мөн мал амьтны эрүүл мэндийн тухай хууль , малын генетик нөөцийн тухай хуулийг улсын их хурал баталжээ. Харин хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл ,Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл ,Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, монгол улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг төслийг баталж амжаагүй байна. Ирэх баасан гаригт намрын чуулган хаалтаа хийнэ. Харин сөрөг хүчний бүлгийн дарга намрын чуулган зорилгоо биелүүлж чадаагүй гэлээ. Эрх баригч намын гишүүд ч гэсэн намрын чуулганы дийлэнх хугацаанд албан тушаал эрх мэдлийн төлөө ардын намын бүлэг хоёр хуваагдаж хоёр дахь засгийн газраа байгуулж , мөн ерөнхийлөгчийн улс төржсөн хоригийг хэлэлцэж дийлэнх хугацааг улс төржиж талцаж өнгөрөөсөн гэдэгтэй санал нэгдэж байна.

Намрын чуулганы гялтайх зүйл нь ОУВС зөвлөсний дагуу эдийн засагт реформ хийх банк санхүүгийн салбарын хуулиудыг баталж чадсан гэж дүгнэлт. Гэхдээ энэ хуулиуд 2018 оны 4-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Үүнээс өөрөөр бол намрын чуулган зорилгодоо хүрч чадаагүй гэж дүгнэх хүмүүс байна. Харин хаврын чуулган том хүлээлт бий болгож байна. Учир нь намрын чуулганаар хэлэлцэж чадаагүй хуулийн төслүүдээс эхлээд хаврын чуулганыг үр бүтээлтэй ажиллах шаардлага парламент өмнө үлдлээ.

Ч.Дэлгэрцэцэг