О.Бүжинлхамын энхрий хоолой бүх шүүгчдэд таалагдлаа

Монголд анх удаа The Voice шоу амжилттай зохион байгуулагдаж үзэгч та бүхэнд 2 дахь дугаараа амжилттай хүргээд байгаа билээ. Шоу маш сэтгэл хөдөлгөм тоглолтууд, хүчтэй, сонирхолтой оролцогчдоор дүүрэн үргэлжилж шоуны дараа дараагийн дугаараас улам гайхмаар, чадварлаг тоглолтуудыг үзэгчид хүлээж буй биз ээ. Харин энэ дугаарын авьяаслаг бас өвөрмөц нэгэн оролцогч бол өөртөө итгэлтэй, өвөрмөц хоолойтой О.Бүжинлхам байлаа. Түүний ялдам, өөртөө итгэлтэй байдал, дур булаам дуу хоолой шүүгчдийг эрхгүй татаж чадлаа.

Эгэл жирийн, хөдөлмөрч айлын охин тэрээр жинхэнэ хүсэл мөрөөдлөөрөө амьдарч байгаа нэгэн. О.Бүжинлхам өөрийн дуулах ур чадвараа хөгжүүлэхээр одоогоор бие даан суралцаж байгаа бөгөөд цаашид жүжигчин мэргэжил эзэмших хүсэлтэй гэнэ. Ямартай ч ер бусын онцлог хоолой түүнд байна. Өөрийнхөөрөө зан чанар, өөртөө итгэх итгэл, гал цогтой байдал нь ирээдүйд түүний амжилтын замыг улам тод гэрэлтүүлж хэзээ нэгэн өдөр Монголын тайз дэлгэцийн урлагт гялалзах од болохыг ч үгүйсгэхийн аргагүй ээ.

Та бүхэн The Voice of Mongolia шоуг ням гараг бүрийн 19:30 цагаас Монгол телевизээр хүлээн авч үзээрэй. Харин онлайнаар үзэхийг үзвэл https://www.ori.mn/ аппликейшныг сонгоорой.