Таксины жолоочийн гайхалтай дуу олны анхаарлыг татлаа

Дархан хотын жолооч залуу Б.Эрдэнэжаргал хүсэл мөрөөдөлдөө хамгийн үнэнч оролцогчдын нэг юм. Бяцхан хоёр хүүхдийн аав, жирийн нэгэн жолооч залуугийн чадварлаг дуулалт мэргэжлийн хүнээс дутахааргүй байлаа. Жолооч бүхэн л аяны хол замд дуучин болдог гэлтэй. Харин Б.Эрдэнэжаргал энэ удаад жолооны хүрдний ард биш дэлхийн хэмжээний The Voice шоуны тайзнаа гарч өөрийн дуу хоолой, авьяас чадварыг олонд таниуллаа. Дархан дахь гэрээсээ түүнд сэтгэлийн үгээ дайсан гэр бүлийнхэн нь үнэхээр хайр татам байсныг хэлэхгүй өнгөрөхийн аргагүй юм.

Авьяаслаг жолооч Б.Эрдэнэжаргал маань ихэвчлэн найзын тухай дуу дуулах дуртайгаа бидэнтэй хуваалцсан юм. Учир нь түүний багын найз 2 жилийн өмнө өвчний улмаас хорвоог орхисон нь түүнд хүндхэн цохилт болжээ. Тэр үеэс хойш Б.Эрдэнэжаргал найздаа зориулан дуулдаг болсон тухайгаа ярилцлагадаа дурдсан байна. Тэр ч бүү хэл Дархан хотод найздаа зориулан хандивын тоглолт хийж байсан удаатай. Хамгийн үнэтэй, хамгийн нандин дурсамж бүхэн дуу хөгжимд хадгалагдан үлддэг гэдэг. Ямартай ч түүний хүсэл мөрөөдөл нь зөв газарт нь авчирсан бололтой.

Та бүхэн The Voice of Mongolia шоуг ням гараг бүрийн 19:30 цагаас Монгол телевизээр хүлээн авч үзээрэй. Харин онлайнаар үзэхийг үзвэл https://www.ori.mn/ аппликейшныг сонгоорой.