НҮҮДЭЛ ШИЙДЭЛ-САХИЛГА БАТ

ОРОЛЦОГЧДЫН ОНЦЛОХ ЭШЛЭЛИЙГ ХҮЛЭЭН АВНА УУ.

Хуульч Ч.Жадамба

  • УИХ-ын гишүүн сонгогдсон орон нутаг, тойргийнхоо иргэдийн эрх ашгийг төлөөлнө гэхээсээ илүү нийт ард иргэдийн элч, бүрэн эрхт төлөөлөгч юм.
  • Хариуцлагын асуудал УИХ-ын нэр бүхий нэг гишүүний хэрэг мэт боловч УИХ-ын нэжгээд гишүүний асуудал болчихоод байна.
  • Нэр бүхий гишүүнийг эгүүлэн татах асуудлаар ҮХЦ-д хандсан боловч одоог хүртэл хариу ирээгүй байна.

Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнай

 

  • Бид боловсролын тогтолцоогоо сул хаясны үр дүнд нийгмийн бүх шатанд хариуцлага байхгүй болсон.
  • Нийгэм, улс төр иргэний зориггүй, улс төржсөн хүмүүсээр дүүрсэн учраас сахилга бат, хариуцлага сул болсон.
  • Хариуцлагатай нийгэмд байж боломгүй ёс зүйгүй зүйл манай нийгэмд энгийн зүйл болчихож, хамгийн эхэнд ард түмнийг соён гэгээрүүлж байж хариуцлагатай нийгмийг бүтээнэ.

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав

  • Өнөөдөр иргэдийн гомдлын дагуу хариуцлага хүлээлгэхгүй байна. Тийм учраас УИХ-ын гишүүнийг эгүүлэн татдаг болох хэрэгтэй.
  • Иргэдийн төлөөлөгчдийн хурал намуудын нэгж байгууллага болсон байна. Тэнд иргэдийн элч төлөөлөгч сууж байна уу гэвэл үгүй байна.
  • УИХ-ын гишүүний хариуцлага хоёр зүйлээр илэрнэ. Үүнд: нэгт, үндсэн хууль зөрчсөн эсэх, хоёрт макро эдийн засгийн тоон үзүүлэлтүүд багасч байна уу эсэх юм.
  • Дарга нар иргэдийн хяналтанд байх тогтолцоог хуульчилж өгөхгүй байгаад л асуудал байна.

IRIM судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Ц.Батсугар

  • Судалгаагаар иргэд, олон нийтийн байгуллагуудын хариуцлага тооцох чадавх сул гарсан.
  • Нийт иргэдээс 4 орчим хувь нь л санал гомдлоо гаргаад шийдвэрлүүлсэн хэрнээ төрийн байгууллагын үйлчилгээнд сэтгэл дундуур байгаа иргэд дийлэнх хувийг эзэлсэн судалгаа бий.
  • Хариуцлага гэдэг нь эрх мэдлийг дагалдаж ирж байгаа чиг үүрэг юм.
  • Иргэд аливаа асуудлын талаар олон нийтийн цахим сүлжээгээр шүүмжилдэг ч гарын үсэг цуглуулах, жагсаал цуглаанд оролцох бодит үйл ажиллагаанд идэвхгүй байна.

Транспэрэнси интернэшнл монгол ТББ-ын гүйцэтгэх захирал О.Батбаяр

  • Хариуцлага авлига хоёр бол нэг зүйлийн хоёр үзүүр.
  • Хариуцлагын тогтолцоо алдагдвал авлига газар авна. Хариуцлагын тогтолцоо сайн байвал засаглал сайжирна. Үүнийгээ дагаад төрийн үйлчилгээний чанар сайжирна.
  • Намын санхүүжилт хариуцлагатай, ил тод биш байна. Үүнд төрөөс Ауидитын газар, СЕХ нь хяналт тавьж чаддаггүй. Улс төрийн намууд тайлан тавьдаггүй үүнийгээ дагаад иргэд нь хяналт тавихгүй байгаа дүр зураг байна.
  • Манай улсын авлигын түвшин яагаад буурахгүй байна вэ гэхээр хариуцлагын тогтолцооны үнэлгээ нөлөөлж байна.

Үндсэн хууль тогтоогчдын холбооны ерөнхийлөгч Д.Моондой

  • Хууль эрх зүйгээ ард нийтэд таниулан сурталчилж, нийгмийг хуулийн боловсролоор цэнэглэж боловсролын тогтолцоонд суулгаж хуулийн хүрээнд хариуцлагаа ухамсарладаг иргэдийг төлөвшүүлэх хэрэгтэй.
  • Хууль батлачихвал л нийгэм хөгжиж ард түмний аж амьдрал сайжрах юм шиг гэнэн бодсон авч тэдний сурч боловсрох, хөгжих орчин нөхцлийг бүрдүүлж чадаагүй.
  • Парламентын засаглалтай болсноос хойш засаглалыг төгөлдөржүүлэх ажлыг улс төрийн намууд ч, үе үеийн УИХ, Засгийн газар ч юу ч хийсэнгүй.
  • 1992 оноос шат болгонд хариуцлагыг хэрэгжүүлдэг дарга нар байсан. 1992 оноос хуулийн хүрээнд хариуцлага тогтоож, хэрэгжүүлдэг улс орон болсон.