Өөртөө итгэлтэй байж өвчнөө ялан дийлсэн залуу

Бид бодсоноосоо ч илүү их зүйлийг хийж чаддаг. Хамгийн гол нь бидний ихэнх нь өөрийнхөө ямар хүчтэй, ямар чадвартай болохыг мэддэггүй. Магадгүй алдаа гаргавал яах бол, хүмүүс яаж хүлээж авах бол гэсэн айдсаасаа болоод олон хүмүүс өөрсдийнхөө жинхэнэ чадварыг өөрөө ч мэддэггүй байх.

Шоуны энэ долоо хоногийн дугаарт хамгийн онцгой, хамгийн хүчтэй нь байж чадсан оролцогч бол Б.Очирбат байлаа. Тархинд цус харвалт хэмээх аюултай өвчнийг асар их тэсвэр тэвчээр, сэтгэлийн тэнхээгээр даван туулж, өөрийн үнэ цэнийг бий болгон, урагшаа тэмүүлж буй түүний хувьд энэ шоу маш чухал алхам байлаа. Одоогоос 3 жилийн өмнө Солонгос улсад зохиогдсон K-pop World фестивальд оролцож дэлхийн 70 гаруй орны залуусаас 3-р байранд шалгарч, олныг гайхшируулж байсан юм . Бүхнийг эхнээс нь дахиад хийнэ гэдэг хэнд ч хялбар биш. Ялангуяа хүнд өвчнийг хүсэл мөрөөдлөөрөө дийлсэн залуу хүүгийн хувьд дахин ийм эрч хүч, итгэлтэйгээр гарч ирнэ гэдэг үнэхээр бахархууштай бас хүчирхэг байлаа. Шоуны үеэр тэр бага зэрэг сандарсан боловч шүүгч С.Ононбат түүний төрөлхийн авьяас чадвар, уянгалаг хоолойг мэдэрч түүнийг багийнхаа бас нэгэн гишүүнээр сонголоо.

The Voice шоу нь зөвхөн энтертайнмент нэвтрүүлэг төдийгүй олон мянган хүний амьдралд шинэ алхам, өөрчлөлтийг авч ирж чадах нэг төрлийн боломж билээ. Яагаад гэвэл том сорилт бүхнээс бидэнд ямар нэг зүйл үлддэг шүү дээ. Дараагийн шатанд Б.Очирбат маань илүү хүчтэй, илүү итгэлтэй байж чадна гэдэгт эргэлзэхгүй байна.

Та бүхэн The Voice of Mongolia шоуг ням гараг бүрийн 19:30 цагаас Монгол телевизээр хүлээн авч үзээрэй. Харин онлайнаар үзэхийг үзвэл https://www.ori.mn/ аппликейшныг сонгоорой.