БНХАУ-д 1500 ажилчин есөн цагийн дотор 246 км төмөр зам барьж дуусгажээ

БНХАУ-ын зүүн өмнөд хэсгээр орших Пужен мужийн Лонян хотод Хятадын 1500 ажилтан нэгэн зэрэг ажиллаж, ердөө есхөн цагийн дотор хоёр хотыг холбосон шинэ төмөр зам барьсан байна. Орон нутгийн цагаар 01 сарын 19-ны оройны 18:00 цагт эхэлсэн ажил есөн цагийн дараа буюу 01 сарын 20-нд шилжих шөнө 03:00 цагийн орчимд дуусчээ. Нанпин болон Лонян хотыг холбосон тус төмөр зам нь 246 кмийн урттай бөгөөд галт тэрэг цагт 200 кмийн хурдтай явж болох гэнэ. Богино хугацаанд бүтээсэн энэхүү нөр их бүтээн байгуулалтыг барихын тулд долоон галт тэрэг 23 экскаватор ашигласан тухай албаныхан мэдээлжээ.

Түүнчлэн төмөр замыг богино хугацаанд барьж дуусгахын тулд 1500 ажилчныг долоон хэсэгт хувааж, ажилчин тус бүр дор бүрнээ өөрт ногдсон ажлаа нэгэн зэрэг хурдтай хийж гүйцэтгэсний хүчинд боломжгүй мэт санагдаж байсан ажлын ард гарч чадсан тухай Тиэсижү барилгын компанийн орлогч менежер Жан Даосон мэдэгдсэн байна. 246 км урттай тус төмөр замыг Хятадын зүүн өмнөд хэсгийг төв хэсгийн хотуудтай холбох гол зам болгох зорилготой бүтээсэн тухай Хятадын Шинхуа агентлаг мэдээлжээ. Түүнчлэн Хятадын эрх баригчид Нанлон хот руу төмөр зам барих ажлыг цаашид үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд энэ оны эцэс гэхэд дуусгахаар төлөвлөсөн байна.

 

Б.Амарзаяа