Г.Мөнх-Эрдэнэ хүн бүрийг соронз мэт татаж чадлаа

Залуухан бас даруухан оролцогч Г.Мөнх-Эрдэнэ маань зөвхөн дуулаад зогсохгүй мэргэжлийн контрбасс хөгжимчин юм. Тэр Монгол улсын консерватори сургуулиа төгсөөд Дуурь бүжгийн эрдмийн театрт хөгжимчнөөр ажиллаж байсан. Харин одоо тэр жүжигчин мэргэжил эзэмшихээр Сити их сургуульд суралцаж байгаа. Мэргэжлийн хөгжимчин байгаад зогсохгүй монголын томоохон дуучдын тоглолт нь дээр арын хоолой хийж оролцож байсан тэрээр энэ удаа тайзнаа жинхэнэ гол хүн нь байж чадлаа.

Та бүхэн The Voice of Mongolia шоуны цоо шинэ дугаарыг маргааш орой 19:30-аас Монгол телевизээр хүлээн авч үзээрэй. Харин онлайнаар үзвэл https://www.ori.mn/ аппликейшныг сонгоорой.