Л.Насанбуян хэв маягаа өөрчилснөөр Voice Mongolia-д ирлээ

Жинхэнэ монгол дуу хоолой, шилмэл авьяастныг тодруулах The Voice of Mongolia шоу мэргэжлийн болон мэргэжлийн бус хэн бүхэнд нээлттэй гэдгээрээ онцлогтой. Энэ ч утгаараа шоуны эхний дугаараас л та бидний хэзээний танил дуучид чадвараа сорьж, шоуны 4 шүүгчийн өмнө өөрсдийн дуу хоолойг таниулахаар гарч ирлээ. Түүний илрэл бол дуучин Л.Насанбуян юм. Түүнийг МУГЖ Б.Сарантуяагийн шавь, Улсын филармонийн гоцлол дуучин гэдгээр нь үзэгч олон хэдийнээ мэднэ. Нэгэн үе бие даасан уран бүтээлээ идэвхтэй хийж, хэд хэдэн цомгоо гаргаад байсан тэрээр хэсэг хугацаанд нам жим байсан билээ. Харин түүний The Voice of Mongolia шоунд эрч хүчтэйгээр орж ирсэн нь жинхэнэ тэсрэлт байлаа. Тэр өөрийн өнгө аяс, хэв маягийг эвдэн энэ үед хит болоод буй Tom Odell-ийн дууг маш чадварлаг дуулж шоуны 4 шүүгчийн өмнө өөрийн авьяас чадварыг баталлаа. Харин дараагийн шатанд шүүгч Д.Болд түүнд ямар сорилт тавихыг бид таашгүй. Ямартай ч тэр шоуны хүчтэй өрсөлдөгчдийн нэг байх нь эргэлзээгүй.

Та бүхэн The Voice of Mongolia шоуг ням гараг бүрийн 19:30 цагаас Монгол телевизээр хүлээн авч үзээрэй. Харин онлайнаар үзэхийг үзвэл https://www.ori.mn/ аппликейшныг сонгоорой.