Эрч хүч цацруулсан залуу Ц.Баяржаргал

“The Voice of Mongolia” шоуны анхны цувралын эхний дугаарт өөрийн сэтгэл татам байдал, гайхамшигт дуу хоолойгоороо үзэгчдийг гайхшруулсан хүн бол яах аргагүй Ц.Баяржаргал юм. Түүний авьяаслаг, эрч хүчтэй дуу хоолой, ер бусын өөртөө итгэлтэй байдал шоуны гурван шүүгчийг тэсэлгүй эргэж харахад хүргэж, үзэгч олон ч түүний дараагийн шатны тоглолтыг тэсч яадан хүлээж байгаа биз ээ.

Тэгвэл “The Voice” шоуны тайзыг, үзэгч шүүгчдийг доргиож чадсан Ц.Баяржаргал хэн байсан бэ?
Тэр нэгэн үе амьд хөгжим сонирхогч залуусын дунд багагүй танигдаж байсан хамтлагийн дуучин байсан хэдий ч 2013 онд хамтлагаа орхижээ. Ц.Баяржаргал зөвхөн дуулаад зогсохгүй хөлбөмбөг сонирхож, дартсаар хичээллэж тэмцээн уралдаанд хүчээ сорьдог байна. Түүний гэрэлтсэн эрч хүч, баяр хөөр цацруулсан байдал нь үзэгчдийг маш ихээр татсан.
Амьдралын тухай, үнэний тухай өөрийн гэсэн үзэл бодолтой, өөрийн гэсэн ертөнцтэй нууцлаг залуу найзуудынхаа ятгалгаар энэ шоунд оролцож байгаа ч давтагдашгүй авьяас, өвөрмөц дуу хоолойтой чамгүй хүчирхэг нэгэн гэдгээ шоуны эхний дугаараас л үзэгч олонд харуулаад байгаа юм. Харин дараагийн шатанд тэр ямар үзүүлбэр үзүүлэх бол хүлээх л үлдлээ.
Та бүхэн “The Voice of Mongolia” шоуг ням гараг бүрийн 19:30 цагаас Монгол телевизээр хүлээн авч үзээрэй. Харин онлайнаар үзэхийг үзвэл https://www.ori.mn/ аппликейшныг сонгоорой.