Дорноговь аймгийн Алтан ширээ суманд нефть боловсруулах үйлдвэр барина

Өчигдөрийн засгийн газрын хуралдаанаас нефть боловсруулах үйлдвэр барих шийдвэр гарлаа.

Үйлдвэрийг Дорноговь аймгийн Алтан ширээ суманд барих шийдвэрийг гүйцэтгэх засаглал гаргалаа. Энэ хүрээнд тус сумын нутаг дахь 150 га талбайг улсын тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэв. Тус талбай нь сайншандаас 20 км зайд оршдог. Энэ оны 2-р улиралд бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлэхээр шийдвэрлжээ.

  1. Сайншандаас нефть боловсруулах үйлдвэр хүртэлх 20 км урттай салаа төмөр замын ажлыг УБТЗ барьхаар
  2. Хүнд даацын тусгай зориулалтын авто замын барилгын ажлыг БХБЯ хийхээр
  3. Эрчим хүч дамжуулах шугамын ажлыг ЦДҮС ТӨК тус тус хийж гүйцэтгэхээр болжээ.

Нефть боловсруулах үйлдвэрийг БНЭУ-аас авах нэг тэрбум ам.долларын зээлээр барих шийдвэр УИХ-аас гарсан. Үйлдвэрийг тамсгийн нефтийн ордыг түшиглэн барьж байгаа. Гэтэл Монголын төр 2031 он хүртэл бүтээгдэхүүн хуваах гэрээгээр БНХАУ-ын компаниудад давуу эрх олгочихсон. Тодруулж хэлбэл энэ гэрээгээр монгол улс 20% гаруй ашиг авч байгаа. Харин бид өөрсдөө нефть боловсруулах үйлдвэр барьчихвал энэ гэрээг өөрчлөхөөс өөр аргагүйд хүрнэ гэж УИХ-ын гишүүн Х.Болорчулуун хэллээ.

Харин ерөнхий сайд У.Хүрэлсүх эх орондоо нефть боловсруулах үйлдвэр барих нь нэн чухал. Тиймээс эдгээр төслүүд дээр хэн нэгнийг бусармаг зүйл хийлгэхгүйн тулд миний бие тусгайлан анхаарч ажиллах болно. Үүний тулд Үндэсний аудитын газар, ТЕГ, АТГ, ЦЕГ, МХЕГ гэх мэт хяналтын байгууллагуудын төлөөлөл бүхий ажлын хэсэг байгуулж төслийн гүйцэтгэлийн үе шат бүрт хяналт тавьж ажиллана гэж мэдэгдээд байна.

Ч.Дэлгэрцэцэг