“The Voice of Mongolia” шоуны Youtube сувгийн үзэлт хоёр өдрийн дотор нэг сая боллоо

“The Voice of Mongolia” шоуны анхны дугаар өнгөрсөн ням гарагт үзэгч та бүхэнд хүрсэн билээ. Дэлхийн хамгийн их үзэгчтэй энэхүү шоуг “Монгол” телевиз албан ёсны эрхтэйгээр эх орондоо зохион байгуулж байгаа бөгөөд эхний дугаараас л оролцогчдын маань авьяас чадварыг үзэгчид гайхан биширсээр байна. Тэр ч утгаараа “The Voice of Mongolia” шоуны Youtube сувгийн үзэлт хоёр өдрийн дотор даруй нэг сая болсон байна. Шоуны эхний шатанд шүүгчид зөвхөн сонсож шалгаруулдгаараа онцлог юм. Тиймээс Монголд зохион байгуулагддаг дуулах авьяас тодруулах бусад шоу нэвтрүүлгээс шударга шүүлттэй гэж хэлж болох юм. Харин шүүгчдийн хувьд эхний дугаараас л үзэгчдэд инээд хөөр бэлэглэж, өөрсдийнхөө давуу тал онцлогийг маш сайн харуулж байна. Оролцогчид ч мөн адил өөрсдийн дуу хоолойгоор бид бүхнийг гайхшруулсаар байна.

Харин та хүсвэл доорх холбоосоор орж “The Voice of Mongolia” шоуны Youtube хуудсанд нэгдээрэй.

Мөн ori.mn аппликейшнээс шоугаа бүрэн эхээр нь үзээрэй.