Олон улсын түвшинд лазерын судалгааны ажил хийх боломж бүрдлээ

Манай улс анх удаа “Лазерын судалгааны лаборатори”-той боллоо. Энэ лабораторийг ашиглалтад оруулснаар дэлхийн түвшний судалгааг дотооддоо хийхээс гадна лазерийн чиглэлийн мэргэшсэн мэргэжилтнүүдийн сургалтын орчинтой болж байна.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Дээд боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд МУИС-д түшиглэн 1,2 сая ам.доллар буюу 3 тэрбум орчим төгрөгийн өртөг бүхий орчин үеийн “лазерын судалгааны лаборатори” байгуулсан. Өмнө нь лазерын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэгдэж төгсдөг ч судалгааны обьектгүйгээс болж, хилийн чанадыг зорьдог байсан аж. Тэгвэл цаашид энэхүү лабораторийн тусламжтайгаар физик, химийн хурдтай явагддаг үйл явцыг тодруулах, мэдээлэл дамжуулах, лазерын зүсэлтээр биет бүтээгдэхүүн бүтээх, цаашлаад хавдрын эмчилгээ, мэс засал хийх гэх мэтээр өргөн хэрэглээнд ашиглахад судалгааны ажлыг магистр, докторын судлаач оюутнууд хийх юм байна.

Б.Даваасүрэн

davaasuren.b@mongoltv.mn