Ч. Ганжавхлан: Сүүлийн үед бол дэн буудал биш алуурын буудал гэдэг нэршил гарсан

Оролцогчдын онцлох ишлэлийг хүлээн авна уу.

Лантуун дохио ТББ-ын тэргүүн -Ч.Ганжавхлан

  • 3 настай охины хэрэгтэй холбоотой найман удаагийн жагсаалыг Сүхбаатарын талбай дээр хийсэн. Энэ хугацаанд 13000 иргэдийн гарын үсэг цугласан.
  • Бас нэг хэрэг гэвэл зочид буудалд нэг шөнө 13 настай охиныг гурван зочид буудал дамжуулан хүчиндсэн хэрэг манайхтай хамтарч ажилладаг байгууллагад ирсэн. Тэр гурван зочид буудал тухайн хүүхдийг ямар ч шалгалтгүйгээр оруулсан байгаа юм.
  • Бид нар Нэгдүгээр хороололд байрлах буудлуудаар нэг нэгээр нь орон бага насны хүүхдийг хамгаална, бага насны хүүхдэд харгалзагчгүй үйлчлэхгүй гэсэн амлалтыг аван “Нүдээ нээ” гэсэн зурагт хуудсыг тухайн буудлуудын үүдэнд наасан.
  • 45 зочид буудал дээр уг зурагт хуудсыг наагаад эргээд нууц камертай 16 настай охинтой 30 гаруй насны эрэгтэй хүн явуулахад 8-9 буудал ямар ч шалгалтгүй оруулсан. Уг нь үүдээр нь ороход л “Нүдээ нээ” гэсэн зурагт хуудас наагаад амлалтаа өгсөн газрууд юм.

НАЖГ-ын дарга-Д.Батсүх

  • Тухайн иргэн ААН манайд бичгээр албан хүсэлт гаргасны дараа бид тодорхой хугацаанд мэргэжилтнээ томилоод мөн тухайн дүүргээс хүн томилогдож хамтарсан шалгалт хийдэг. Хэрэв стандартыг 90 хувиас дээш биелүүлж байвал зөвшөөрөл нэг жилийн хугаацаатай олгодог.
  • Зочид буудалд 80 харин дэн буудлын хувьд 57 шаардлага тавьдаг.
  • Харамсалтай нь дэн буудлын бизнес эрхэлж байгаа иргэдийн ухамсар дорд байна. Төрийн өмнө хүлээх ёстой үүрэг хариуцлагаа хүлээхгүй байна.

Улаанбаатар хотын ЗАА-ны мэргэжилтэн Ж.Хэрлэн

  • Алжаал тайлах массажны стандарт гэж байдаггүй. 2018 онд шинээр боловсруулж мөрдүүлэхээр жагсаалтад оруулаад байна.
  • Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам мөрдөгдөж ирсэн. Одоогийн байдлаар Хууль зүй дотоод хэргийн яамнаас захиргааны хэм хэмжээний баримт бичиг бүрдэхгүй, түдгэлзүүлсэн журам байгаа. Энэ журамд бид гурван заалт нэмж оруулахаар төлөвлөж байна.
  1. Саун, массажийг захирагчийн ажлын албаны хүнс худалдаа, үйлчилгээний чиг үүрэгт оруулах
  2. Массажинд стандарт тогтоох
  3. Уг үйлчилгээ зэрэглэлтэй байна гэж журам нь дээр байгаа боловч яг тэр зэрэглэлийг нь хэн тогтоох, хаанаас тогтоохыг нь тодорхой болгоё гэсэн заалтууд оруулж байна. Үйлчилгээ явуулж байгаа газрууд дүүрэгтээ үйл ажиллагаа явуулах гэрээг хийснээр тухайн үйлчилгээ, тухайн дүүргийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулах эрх л нээгдэж байгаа юм. Үүнийг зөвшөөрөл гэж хэлэхэд бас учир дутагдалтай.

НЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Цэрэнпунцаг

  • Сүүлийн гурван жилд зочид буудал болон дэн буудалд 936 гэмт хэрэг бүртгэгдсэн. 2015 онд 310 гэмт хэрэг, 2016 онд 314 гэмт хэрэг, 2017 онд 312 гэмт хэрэг тус тус үйлдэгдсэн. Амиа хорлоход хүргэх, дээрэмдэх, хулгайлах, бусдын бие махбодид хохирол учруулах, залилах, биеэ үнэлэхэд татан оролцуулах, биеэ үнэлэхийг зохион байгуулах гэх мэт гэмт хэргийн төрлүүд дэн буудалд үйлдэгдсэн.
  • Гэмт хэргийн гаралтын шалтгаан бол зочид буудлын зөвшөөрөл олгож байгаа асуудал байна. Дэн буудлын тоо өссөөр байна. Дээрээс нь зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа нь гол шалтгаан байна.
  • Одоогийн байдлаар 735 зочид буудал болон дэн буудлуудыг шалгалтад хамруулсан. 48 газарт 9 сая төгрөгийн торгууль ногдуулсан.
  • Яагаад ийм олон зочид буудал зөвшөөрөлгүй байгаа нь стандартаа судалдаггүй, үйл ажиллагаа эрхлэхэд шаардагатай дүрэм, журмаа мэддэггүйгээс үүдэлтэй.

    Д.Цэнд-Аюуш НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга

  • Нэгдүгээр хороололд байрлах зочид буудлуудаар 2004 онд төлөвлөгөөт хяналт, шалгалт хийж байсан.
  • 2013 оноос өмнө байнгын хяналт, шалгалт хийдэг байсан. Харин одоо төлөвлөгөөт хяналт шалгалт хийдэг болсон. Мөн иргэдийн санал гомдлын дагуу хийдэг.
  • 18 нас хүрээгүй хүүхэд зочид буудлаар үйлчлүүлэхэд үүнтэй холбогдох хууль болон мөрдөж байгаа стандартад ямар ч зохицуулалт байдаггүй. Тэгэхээр бид хууль эрх зүй, стандартаа шинэчлэх шаардлагатай.
  • 70128012 гэсэн утсаар бид дэн буудалтай холбоотой болон бусад чиглэлээр иргэдийн гомдол саналыг 24 цагаар хүлээн авдаг
  • Зочид буудалд зарж байгаа архи согтууруулах ундаанд зохицуулалт хэрэгтэй.