Үлэг гүрвэлийн музейн боловсролын ажилтан

Э.Баатаржаргалын хувьд “The Voice of Mongolia” шоу том сорилт байлаа. Хүн бүрт бүдгэрч үлдсэн нууцхан хүсэл мөрөөдөл байдаг. Учир нь амьдрал бидэнд тэр бүр хүсэл мөрөөдлөө дагах боломжийг олгодоггүй. Харин “The Voice of Mongolia” өөрийн дуу хоолойгоо бусдад мэдрүүлж, авьяас чадварынхаа цар хүрээг сорихыг хүссэн хүн бүхэнд нээлттэй боломж юм. Үлэг гүрвэлийн музейн боловсролын ажилтан Э.Баатаржаргалын хувьд шоунд оролцсоноор шинэ даваа, шинэхэн сорилттой учирсан. Эхний юм бүхэн төгс байх шаардлагагүй. Энэ шоу түүний хувьд хамгийн эхний бас хамгийн том сорилт байсан. Гэхдээ эхний шалгаруулалтанд оролцсон 2000 гаруй оролцогчдоос шилдэг 100 гаруй оролцогчдын нэгээр шалгарч шоуны тайзнаа өөрийн авьяас чадварыг үзүүлнэ гэдэг бол маш том амжилт юм. Ажилдаа маш дуртай Э.Баатаржаргал маань урлагт чин сэтгэлээсээ дуртай бөгөөд чөлөөт цагаараа гитар хөгжим тоглож, дуулах дуртай. Түүнд 2004 оноос эхэлсэн гитар хөгжмийн баялаг цуглуулга хүртэл байдаг байна. Сонирхолтой нь түүний эхнэр ч бас гитар хөгжим тоглодог гэнэ. Хэдий шүүгчид түүнийг тэнцүүлээгүй ч мөрөөдлийнхөө төлөө хийж чадсан түүний алхам чамлахааргүй амжилттай байлаа.
Та бүхэн “The Voice of Mongolia” шоуг ням гараг бүрийн 19:30 цагаас Монгол телевизээр хүлээн авч үзээрэй. Харин онлайнаар үзэхийг үзвэл https://www.ori.mn/ аппликейшныг сонгоорой.