Газрын асуудлаар нийслэлийн удирдлагууд иргэдийн дунд хэлэлцүүлэг боллоо

Өнөөдөр газар өмчлөлийн талаар гол тулгамддаг асуудлаар нийслэлийн удирдлагуудтай иргэд санал бодлоо солилцлоо. Газар өмчлөлтэй холбоотой гарч байгаа маргааныг шүүхээр хянан шийдвэрлэхээс гадна газрын тухай хуулиар сүүлийн зөвшөөрлийг хүчингүй болгох гэж заасны дагуу шийдэж байна.

2004 оноос хойш нийслэлийн дүүргийн засаг дарга нар газар өмчлөлийн захирамж гаргадаг болсон. Үндсэндээ газрын харилцааны эцсийн шийдийг дүүргийн засаг дарга гаргаж захирамж шийдвэрийг нийслэлийн газрын алба гаргадаг. Захирамж шийдвэр гарсан хэдий ч газар олдохгүй байгаа нь дүүргийн удирдлагуудтай холбоотой байдаг байна. Тухайлбал БЗД-тэй холбоотой маргаануудын жишээ гэвэл БЗД-ийн засаг даргын маргаантай холбоотойгоор одоо болтол газрын маргаанууд шийдэгдээгүй. Мөн бүтэн 13 жилийн өмнө СХД-ийн иргэн 0,062 га газар авах хүсэлтээ нийслэлийн газрын албанд өгч цохолт хийлгэсэн ч өнөөдрийг хүртэл зөвшөөрөл байтугай өргөдөл, бичиг баримтаа авч чадаагүй байна.

Газрын маргааныг ихэвчлэн кадастрын зурганд хэрхэн тусгагдсан, мөн тухайн газраа өмчилж авсан ч удаан хугацаанд суурьшаагүй. Энэ хугацаанд нь өөр иргэн өмчлөх зэрэг асуудал хамгийн их гардаг байна. Тэгвэл нийслэлийн газрын албанаас газрын маргааныг шүүхээр шийдэхээс гадна газрын тухай хуулийн дагуу хамгийн сүүлийн захирамжыг хүчингүй болгох зарчмаар шийдэж байгаа юм байна.

Б.Одонгарав