Олимпийн түүхэнд анх удаагаа хоёр солонгосын хамтарсан баг оролцоно

International Olympic Committee, IOC, President Thomas Bach, center, from Germany poses with North Korea's Olympic Committee President and sports minister Kim Il Guk, left, and South Korea's Sports Minister Do Jong-hwan, right, as they arrive for the North and South Korean Olympic Participation Meeting at the IOC headquarters in Pully near Lausanne, Saturday, Jan. 20, 2018. A decision with regard to the participation of athletes from the National Olympic Committee, NOC, of North Korea at the Olympic Winter Games Pyeongchang 2018 will be taken during this four-party meeting. (Laurent Gillieron/Keystone via AP)

Бямба гарагт БНАСАУ болон БНСУ-ын төлөөлөгчид Швейцарь улсын Лозань хотыг зорьж Олон Улсын Олимпийн Хороотой уулзалт хийсэн байна. Уулзалтын үеэр ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах ирэх хоёрдугаар сард БНСУ-д зохиогдох Пёнчаны өвлийн олимпийн наадамд БНАСАУ-ын баг тамирчдыг оролцохыг албан ёсоор зөвшөөрснийг мэдэгдлээ.

Шийдвэр ёсоор олимпийн наадмын нээлтийн ёслолын үеэр Хойд Солонгосын 22 тамирчин хөрш орон болох Өмнөд Солонгосын тамирчдын хамтаар нэгэн тугийн дор хамтдаа жагсахаар боллоо. Түүнчлэн Өмнөд Солонгос болон Хойд Солонгосын дэвшүүлсэн хамтарсан эмэгтэй хоккэйн баг оролцуулах саналыг ОУОХ хүлээн авснаар олимпийн түүхэнд анх удаагаа хоёр солонгосын хамтарсан баг “Солонгос” гэсэн нэгэн нэрийн дор оролцоно. Харин сүлд дуу нь “Ариранг” хэмээх дуу байхаар тогтсон байна.

2-р сарын 9-25-ны өдрүүдэд зохиогдох өвлийн олимпийн XXIII их наадамд Хойд Солонгосын тамирчид уран гулгалт, хоккей, уулын цана, шорт трэк, гүйлтийн цана гэсэн төрлүүдэд хүч сорих бөгөөд 24 хүний бие бүрэлдэхүүнтэй багш дасгалжуулчдын баг болон 21 хүнтэй хэвлэл мэдээллийн төлөөлөгч оролцохоор болжээ. 2018 оны эхэнд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэх үеэрээ Хойд Солонгосын баг тамирчдыг олимпийн наадамд оролцуулах санал анх дэвшүүлсэн нь ийнхүү биеллээ олоход ойрхон ирээд байна.

 

Б.Амарзаяа