The Voice of Mongolia шоу өнөө орой 19:30 цагаас эхэлнэ

Дэлхийд алдартай The Voice шоу Монголд анх удаа, албан ёсны онцгой эрхтэйгээр цацагдаж эхлэхэд ердөө хэдхэн цаг үлдээд байна. Тэгвэл The Voice of Mongolia шоу гарч эхлэхээс өмнө мэдвэл зохих 10 зүйлийг та бүхэнд хүргэе.

1. The Voice шоу нь Голланд улсаас гаралтай телевизийн шоу нэвтрүүлэг бөгөөд 2010 онд анх зохиогдсоноос хойш дэлхийн 62 оронд амжилттай зохион зохион байгуулагдсан.

2. Энэхүү шоу нэвтрүүлэг нь “Авьяас, Чанар, Чадвар” гурвын төгс хослолоос бүрдэх бөгөөд “Зөвхөн шилдэг”-үүд оролцдогоороо бусад авьяас тодруулах шоунаас ялгаатай. Өөрөөр хэлбэл дуулахыг мөрөөдөгсөд бус жинхэнэ дуулах авьяастай нь өрсөлдөнө гэсэн үг.

3. Шоуны эхний шатанд шүүгчид зөвхөн оролцогчдын дуу хоолойг л сонсож сонгодог тул тухайн оролцогчийн нас хүйс, царай зүс, таньдаг танидаггүй, хамаатан садан энд огтхон ч хамаагүй. Тиймээс энэ бол зөвхөн авьяас, чадвар, мэдрэмжээр нь дүгнэх цэвэр, шударга шалгаруулалт юм.Тийм учраас эхний шатны шалгаруулалтыг “Blind Audition”хэмээн нэрлэдэг.

4. Шоуны эхний шатанд шүүгчид оролцогчдын дуу хоолойг сонсоод “Баззер”-аа дарж суудлаа эргүүлдэг. Ингэснээр тус оролцогч шоундаа тэнцлээ гэсэн үг. Тэнцсэн оролцогч хэдэн шүүгч эргэж харснаас хамаарч аль шүүгчийн багт орохоо өөрөө шийддэг.

5. The Voice шоу нь зөвхөн оролцогчдын төдийгүй шүүгчдийн хоорондын өрсөлдөөн байдаг. Аль шүүгчийн багаас ялагч тодрох вэ гэдэг нь бас нэгэн сонирхолтой өрсөлдөөн юм. Өөрөөр хэлбэл шоу маш олон хүнд мөрөөдөлдөө хүрэх боломж олгохоос гадна шүүгчид хоорондоо хэн нь хамгийн сайн продюсер вэ гэдгээ үзэх томоохон шалгуур болдог.

6. Шүүгч бүр эхний шатнаас 16 оролцогчийг сонгон баг бүрдүүлж хоорондоо өрсөлдөнө. Тийм учраас хүчирхэг, авьяаслаг оролцогчийг өөрийн багт оруулахын тулд шүүгчид юу ч хийхээс буцахгүй.

7. Нэгдүгээр шатанд шүүгч бүрийн 16, нийт 64 оролцогч шалгарч хоёрдугаар шат буюу халз тулааны шатанд өрсөлдөнө.

8. Шоу нээлттэй шалгаруулалт, телевизээр гарах эхний шат буюу сонсох шат, хоёрдугаар шат буюу халз тулаан, гуравдугаар шат knock out, дөрөвдүгээр шат буюу хагас шигшээ амьд тоглолт, финал гэсэн таван үе шаттай.

9. The Voice of Mongolia шоуны урьдчилсан шатны шалгаруулалтанд 2000 гаруй авьяастан оролцож тэднээс шилдэгт шалгарсан 100 гаруй оролцогч Нэгдүгээр шатны шалгаруулалтанд оролцох боломжтой болсон.

10. Voice шоуны ялагчнь дэлхийн дуу хөгжмийн салбарын хамгийн томтөлөөлөгч болох universal music group-тэй уран бүтээлийн гэрээ байгуулан хамтран ажиллах хамгийн анхны Монгол дуучин болох ховорхон боломжийн эзэн болно. Мөн хурд хүч тав тухын бэлгэдэл болсон цоо шинэ Nissan Qaishqai авто машины түлхүүрийг гардан авах юм.

The Voice of Mongolia шоуг үзэгч та бүхэн халуун бүлээрээ ням гарагийн 19:30 минутаас хүлээн авч үзээрэй. Харин та шоуг тухайн цагт телевизээрээ үзэх боломжгүй бол дэлхийн хаанаас ч дуу дүрсний өндөр чанартайгаар, дугаар алгасалгүй үзэх боломжийг ori.mn апп танд санал болгож байна.