Монгол улсад тавьсан худалдааны хоригийн тухай мэдээллийг Литвийн гадаад хэргийн яамнаас няцаалаа

Литва улс Монгол улсын эсрэг худалдааны хориг тавьсан тухай мэдээлэл интернэтээр цацагдсантай холбогдуулан өнөөдөр Литва улсын гадаад хэргийн яамнаас тус мэдээллийг няцаан албан ёсны мэдэгдэл хийсэн байна.

Литвийн гадаад хэргийн яамны сайт дээр тавигдсан мэдэгдэлд Литва болон Монгол улсын харилцаа олон талт байдлаар өсөн дэвжиж байгааг дурдаад мөн эдийн засгийн салбарт ч хоёр орны хамтын ажиллагаа улам өргөжиж байна хэмээн мэдэгджээ.

Түүнчлэн энэ төрлийн хуурамч мэдээлэл гарч байгаа анхны тохиолдол нь энэ биш гэдгийг онцлоод Литвийн нэр хүндийг олон улсын тавцанд унагаахыг оролдогч гуравдагч этгээдийн явуулга хэмээн Литвийн гадаад хэргийн яамнаас мэдэгдсэн байна.