Хуурамч мэдээлэл

Сүүлийн жилүүдэд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл буюу Фэйсбүүк хуудсаар дамжин хуурамч мэдээлэл ямар ч шүүлтүүргүйгээр хүрэх болсон. Үүний нэг бол “Apple Mongolia” нэртэй пэйж хуудас юм. Тус хуудас анх 1-р сарын 7-ноос эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн ч өнөөдөр 37 000 гаруй дагагчтай болжээ. Гэвч энэ пэйж хуудасны цахим сайт нь идэвхгүй, мөн оффисын хаяг нь худлаа байсан юм.

Хуурамч мэдээллийг олон нийтийн сүлжээнд ихэвчлэн улс төрийн, худалдааны зорилгоор ашигладаг. Тухайлбал өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулиар энэ төрлийн хуурамч мэдээлэл цахим орчинд нэмэгдсэн. Харин худалдааны зорилгоор өрсөлдөгчийнхөө эсрэг, эсвэл олон хандалт авах зорилгоор хуурамч мэдээлэл гаргадаг байна. “Apple Mongolia” нэртэй энэ пэйж хуудас хэд хэд байдаг ч бусад ижил нэртэй хуудсаас ялгаатай нь маш богино хугацаанд бусдаас илүү дагагчтай болсон байна. 1-р сарын 7-нд ажиллаж эхэлсэн ч 36 000 гаруй хүн энэ хуудсанд лайк дарсан байна. Энэ мэтчилэн тус хуудсыг дагагчдын тоо нэмэгдсээр байна. Энэ хугацаанд хоёр ч удаагийн азтан шалгаруулах уралдаан заралсан. Харин зайсан хилл цогцолборт албан ёсны хаягтай гэсэн нь мөн худлаа байсан юм.Мөн тусгай утасны дугаар “Apple Mongolia” хаягандаа байрлуулсан ч өөр байгууллагын тусгай дугаар байжээ.

Гадны орнуудад энэ төрлийн хуурамч хаяг ашиглах, мэдээлэл тараахаас сэргийлж тусгай програм, шүүлтүүр ашиглаж эхэлсэн байдаг.Энэ төрлийн пэйж хуудсууд нь богино хугацаанд олон дагагчтай болж эцэст нь нэрээ өөрчилдөг нийтлэг хэв маягтай. Хэрэв энэ төрлийн хуурамч мэдээлэлтэй холбоотой хохирсон иргэн байвал ШӨХТГ-т мэдэгдэх хэрэгтэй гэдгийг мэргэжилтэн зөвөлж байна.

Б.Одонгарав