Калифорнид 13 хүүхдээ хүчээр хорьж байсан хэргээр эхнэр, нөхөр хоёрыг баривчилжээ

These Sunday, Jan. 14, 2018, photos provided by the Riverside County Sheriff's Department show Louise Anna Turpin, left, and David Allen Turpin. Authorities say an emaciated teenager led deputies to a Perris, Calif., home where her 12 brothers and sisters were locked up in filthy conditions, with some of them malnourished and chained to beds. Riverside County sheriff's deputies arrested the parents David Allen Turpin and Louise Anna Turpin on Sunday. The parents could face charges including torture and child endangerment. (Riverside County Sheriff's Department via AP)

АНУ-ын Калифорни мужийн Перрис хотод оршин суудаг эхнэр нөхөр хоёр өөрсдийн 13 хүүхдийг гэрт нь хүчээр хорьж, заримыг нь ортой нь гинжлэн хүлсэн байсныг цагдаагийн албаныхан илрүүлж улмаар хосуудыг саатуулсан байна. 57 настай Дэвид Аллен Турпин болон түүний эхнэр 49 настай Луйс Анна Турпин нарыг хүүхдүүдээ тарчлаан зовоосон, амь нас эрүүл мэндэд нь аюул учруулсан зэрэг хэргүүдээр баривчилжээ.

Ням гарагийн өглөө хосуудын 13 хүүхдийн нэг нь гэрээсээ зугтаж ах, эгч, дүү нарыг нь эцэг эх нь гэртээ хорьж байна гэсэн дуудлага цагдаад өгсөн байна. Дуудлагын мөрөөр цагдаа нар гэрт нь шалгалт хийх үед удаан хугацаанд усанд ороогүй, хоол тэжээлийн дутагдалд орсон 2-29 насны 12 хүн хоригдож байжээ. Хосуудын 13 хүүхдийн долоо нь аль хэдийн насанд хүрчихсэн 18-29 насны хүмүүс байсан ч хүүхэд шиг жижигхэн туранхай биетэй байсанд цагдаагийн ажилчид багагүй цочирдсон байна. Түүнчлэн дуудлага өгсөн 17 настай охин яг л 10 настай хүүхэд шиг эцэнхий туранхай биетэй байсан гэнэ.

Цагдаа нарыг очиход харанхуй, чийг үнэртсэн бохир заваан өрөөнүүдэд зарим хүүхдүүд нь орноос гинж цоожоор хүлүүлсэн байдалтай олдсон тухай албаныхан мэдээлжээ. Харин хосуудаас өөрсдийн хүүхдүүдээ юуны учраас ийнхүү хорих болсон шалгааныг нь асуухад тодорхой тайлбар өгөөгүй гэжээ. Хохирогчдыг орон нутгийн эмнэлэгт хүргэж шаардлагатай эмчилгээг хийж байгаа бөгөөд тэдний хөршүүд болон эмнэлэгийн ажилтнууд нүдэндээ ч итгэхгүй байгаагаа хэлсэн байна.

 

Б. Амарзаяа