Эрүүгийн хууль ба хүний эрх

Манай улсад эрүүгийн эрх зүйн шинэчилсэн систем хэрэгжээд 6 сар өнгөрчээ. Эрүүгийн болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиуд нь хүний эрхийг хангах чиглэлд томоохон дэвшилт хийж чадсан. Гэвч өнөө хэр хохирогчийн эрх хуулинд тусгагдсан шиг хангагдаж чадахгүй байна гэх шүүмжлэл байгаа юм. Үүнийг ч салбарынхан хүлээн зөвшөөрлөө. Шалтгаан нь хуулийг хэрэгжүүлж байгаа субектуудтэй холбоотой гэж байна.

Г.Оюунболд: Хууль сахиулагч нарын арга хандлагыг өөрчлөх зайлшгүй шаардлага байна

Шинэ эрүүгийн хууль зөвхөн хохирогчийг илүү анхаарах гэж бичигдсэн, тэгж ч батлагдсан. Тодруулбал хүн хохирсон дээрээ дахин хохирох ёсгүй гэх суурь зарчим дээр суурилсан. Энэ ч утгаараа гэмт хэрэг үйлдсэн хүн хохирогчийн хохиролыг барагдуулах тусам авах ял нь хөнгөрч байхаар тусгагдсан. Гэвч өнөөдөр ганцхан энэ заалтыг аваад үзэхэд энэ хууль зорилгоо бүрэн биелүүлж чадахгүй байгааг талууд хүлээн зөвшөөрч байна. Шалтгаан нь хууль сахиулагчид нь өөрсдөө шинэчлэлдээ дасан зохицож, практикт нэвтрүүлж чадахгүйтэй холбоотой гэж байна.

13 настай охиноо алдсан эцэг эхээс авхуулаад өчнөөн сая төгрөгөө бусдад залилуулсан олон зуун иргэд өнөөдөр цагдаа прокурорын байгууллагад гомдолтой хэвээр байгаа. Учир тэд хохирогчийг эн тэргүүнд тавьж ажиллахын оронд хэргийг хурдхан шийдээд дараагийн шатанд шилжүүлэх өмнөх арга барилаасаа салж чадахгүйнх. Хууль хэрэгжүүлэгчид нь өөрсдөө шинэ эрх зүйн системээ бүрэн ойлгоогүй, хэрэгжүүлэх учраа олоогүй цагт энэ хуулийн бүрэн утга гарж чадахгүй. Тиймээс европын холбоо хүний энэ хүрээнд эрхийг хангах чиглэлд техникийн туслалцаа үзүүлэх төслийг хэрэгжүүлж эхэлжээ

Европын холбоо хууль сахиулагч нарыг чадавхжуулна

Марко Ферри Европын холбооны Монгол улс дахь суурин төлөөлөгчийн газрын хэргийг түр хамаарагч

 /Европын холбоо нь монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ концвецуудыг үндэснийхээ хууль тогтоомжийн практиткт хэрхэн нийцүүлж ажиллах вэ гэдэгт туслалцаа үзүүлэх зорилоготой. Энэ төслийн хүрээнд шинээр батлагдсан эрүүгийн хуулийг хэрэгжүүлэх явцад гарах ойлголтын зөрүү, сайн судлаж, сургаагүйгээс үүдэн гарах асуудлуудыг цэгцлэх явдал юм. Төсөл хэрэгжснээр хуулинд орсон өөрчлөлтүүдийг яаж нэг мөр ойлгох хийгээд олон улсын стандартад хэрхэн нийцүүлж хэрэглэх ёстой вэ гэдэгт ахиц дэвшил гаргах учиртай. Энэ хүрээнд мөн бид хууль сахиулагчид тэр дундаа прокурорын байгууллагын үйл ажиллагааг чадавхижуулахад оролцож байна./

Б.Болорсайхан: Хохирлыг үнэлдэг аргачлал, хохирол барагдуулах системийг боловсронгуй болгох шаардлагатай

Хуулийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхэд нэг хөндөгдөж байгаа асуудал нь дээр хэлсэнчлэн хохиролыг үнэлдэг аргачлал, хохирол барагдуулах системийг бий болгох ёстой. Ингээгүй цагт эрүүгийн хуулийн цаад системд гүйцэт ажиллаж чадахгүй гэж салбарынхан тодорхойлж байна.

Ч.Дэлгэрцэцэг