Солонгост гэмт хэрэгт холбогдсон Монгол иргэдийн тоо өссөн байна

– Сөүл хотоос сэтгүүлч Э.Лхагва мэдээлж байна-

БНСУ-ын Хууль зүйн яамнаас гаргасан мэдээгээр гадаадын иргэдийн зүгээс гэмт хэрэг үйлдэх явдал жил ирэх тусам өсч, 2016 онд 53151 гадаадын иргэн гэмт хэрэгт холбогдсоны 5 хэрэг тутмын нэг нь хүн амины зэрэг хүнд гэмт хэрэг эзэлж байгаа аж. Харин 2015 онд манай улсын 1393 иргэн гэмт хэрэгт холбогдсон нь 2014 онтой харьцуулахад 14.5 хувиар өссөн бол 2016 онд 1758 болж өмнөх оныхоос 26,6 хувиар өссөн байна.

2016 онд манай улсын 1758 иргэн гэмт хэрэг, зөрчилд холбогдсоноос 55 хүнийг хорьж шалгасан байна. Үүнээс хүн амины хэрэг 7, дээрэм 5, бэлгийн хүчирхийлэл 42, хулгай 279, хүчирхийлэл 431, оюуны өмчийн 7, мөрийтэй тоглоом 9, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 526, бусад гэмт хэрэг 382 байна.