Монгол-Өмнөд Солонгос виз

-Сөүл хотоос сэтгүүлч Э.Лхагва мэдээлж байна-

Монгол болон Өмнөд Солонгос хоёр орны дипломат болон албан паспорт эзэмшигчид 2012 онд байгуулсан хоёр талын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу 90 хүртэл хоногоор харилцан визгүй зорчиж байна. Сүүлийн хоёр жилд дөрвөөс дээш удаа нийт 10 удаа зорчсон, оршин суухтай холбоотой зөрчил гаргаагүй, энгийн паспорттой иргэд 30 хүртэлх хоногийн хугацаанд оршин суух 5 хүртэлх жилийн хугацаатай олон удаагийн визийг 2017 оноос харилцан олгож эхэлжээ.