Турк улсад зорчигч тээврийн онгоц осолдсон ч зорчигчид нь бүгд эсэн мэнд гарчээ

A Boeing 737-800 of Turkey's Pegasus Airlines after skidding off the runway downhill towards the sea at the airport in Trabzon, Turkey, Sunday, Jan. 14, 2018. Trabzon Gov. Yucel Yavuz said all 162 passengers and crew on board were evacuated and safe early Sunday. The cause of the accident was not yet known. (DHA-Depo Photos via AP)

Бямба гарагт Туркийн зорчигч тээврийн Бойнг 737-800 онгоц Анкара хотоос нисч Трабзан хотод газардах үедээ замаасаа гаран далайн эргийн хавцал руу гулсан унаж, хар тэнгисийн уснаас хэдхэн метрийн зайд осолджээ. Энэхүү осол гарах үед онгоцонд 162 зорчигч явсан бөгөөд осол гарсны дараа бүх зорчигчийг онгоцноос аюулгүй буулгасан тухай албаныхан мэдээлсэн байна.

Зорчигчдоос гэмтэж бэртсэн хүн байхгүй ч ихэнх нь сэтгэл санааны хувьд цочролд орсон байдалтай байжээ. Онгоцны урд хэсэг доошилж, сүүл хэсэг дээшлэн онгоцны их бие тэнгисийн гүнзгий ус руу гулсах үед бензин үнэртэж эхэлсэн бөгөөд онгоцыг дэлбэрэх гэж байна гэж бодсон зорчигчдын дунд үймээн самуун үүсч, энд тэндгүй орилж хашгирсан хүмүүс байсан гэж гэрчүүд мэдээлсэн байна. Хэрвээ онгоц ус руу орсон бол шууд дэлбэрэх аюултай байсан гэж албаныхан мэдээлж байгаа юм.

Осолд амиа алдсан болон гэмтэж бэртсэн хүн аз болж байхгүй бөгөөд аврах багийнхан хүмүүсийг нэн даруй нисдэг тэргээр эмнэлэгт хүргэсэн байна. Харин онгоцны их биеийг зайлуулах ажиллагаа ням гарагаас эхлэн явагдаж эхэлжээ. Осол юуны улмаас гарсан учир шалтгааныг тогтоохоор онгоцны буудлыг өглөөний 8 цаг хүртэл хаах шийдвэр гаргаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан аж.

Б.Амарзаяа