БНСУ-д 12476 Монгол иргэн хууль бусаар оршин сууж байна

-Сөүл хотоос сэтгүүлч Э.Лхагва мэдээлж байна-

 МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ дахь айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлалын албаны мэдээнд 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Монгол улсын 46212 иргэн оршин сууж байгаагаас эрэгтэй 22433, эмэгтэй 23779 иргэд байна.

БНСУ-Д оршин суугаа Монгол Улсын нийт иргэдийн хувьд:

  • Аялал жуулчлалаар 22062
  • Оюутан 7404
  • Гэрээт ажилтан 6881
  • Оршин суугчийн гэр бүл 1109
  •  Хамтран амьдрагч 2967
  • Солонгос иргэнтэй гэр бүл болсон 1753
  • Бусад з 4308 иргэн оршин сууж байна.
    Харин нийт иргэдийн 26.9 хувь буюу 12476 иргэн визний хугацааг хэтрүүлэн хууль бусаар оршин сууж байна гэж мэдээллээ.

БНСУ-ын ХЗЯ-ны Цагаачлалын албанаас орон нутгийн засаг захиргаа, цагдаагийн газартай хамтран 2017 оны хоёрдугаар сарын 13-аас есдүгээр сарын 30-ны хооронд улсын хэмжээнд хууль бусаар оршин сууж буй гадаад иргэдийг шалгах арга хэмжээг 153 удаа зохион байгуулжээ. Шалгалтын хүрээнд 995 Монгол иргэнийг саатуулж, нутаг буцаасан бол , 2017 оны долоодугаар сарын 10-аас 10 дугаар сарын 10-ны хооронд зарласан өршөөлийн аяны хугацаанд 537 Монгол иргэн сайн дураараа нутаг буцжээ.