Сөүл хотноо Монгол Солонгосын бизнес форум эхэллээ

– Сөүл хотоос сэтгүүлч Э.Лхагва мэдээлж байна-

Хоёр орны худалдааны гүйцэтгэл 2017 оны байдлаар 209 ам.доллар, үүнээс экспорт 12 сая ам.доллар, импорт 198 сая ам.доллар болж, худалдааны нийт эргэлт 1.4 хувиар өссөн байна. Экспортоор сүлжмэл хувцас , молибдены хүдэр, эвэр туурай, мал, амьтны бэлдмэл тэжээл зэргийг гаргаж байна. БНСУ-тай хийж буй худалдаа манай улсын экспортод 0.2 хувь импортод 4.6 хувийг эзэлж байна.

Энэхүү форумын нээлтэд МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав илтгэлдээ:

Монгол Солонгосын худалдаа эдийн засгийн харилцааг улам гүнзгийрүүлэх зорилгоор манай хоёр танхим Монголын үйлдвэрлэгчдийн Солонгосын зах зээл дээр таниулах, хөрөнгө оруулалт татах гэх мэт хамтын ажиллагаа жилээс жилд өргөжиж байна.
“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол”-ыг хүрээнд хотын зүүн бүсийн гэр хорооллыг барилгажуулах зорилготой “Баганат” хороолол төслийг хэрэгжүүлж буй “Баганат Өргөө” ХХК нь БНСУ-ын “Work line “ Co.,Ltd-тай 18,0 тэрбум вон буюу 40 гаруй тэрбум төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулж 2018 оны 1-р улирлаас төслийг эхлэх болсон.

БНСУ Монгол улсад 1990-2017 оны хагас жилийн байдлаар нийт 512 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Мөн 2017 оны хагас жилийн байдлаар БНСУ-ын хөрөнгө оруулалттай 2399 компани манай улсад бүртгэлтэй байна. Хөрөнгө оруулалтыг салбараар авч үзвэл бөөний болон жижиглэнгийн худалдаа , нийтийн хоолны үйлчилгээ, уул уурхай олборлолт, үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаанд түлхүү орсон байна. “Самсунг” групп “Шангрила” зочид буудлыг төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад оруулсан. Одоо шинэ нисэх онгоцны буудлын төслийн гүйцэтгэгчээр ажиллаж байна.