Шидэт толь төв

Шүүхийн зүгээс гэр бүлийн хүчирхийллээс бусад салалтыг эвлэрүүлэн зуучлах төвөөр дамжуулан цуцалдаг байна. Харин салахаар өргөдөлөө өгсөн гэр бүлийг эвлэрүүлэн зуучлах төвийн мэргэжилтнүүд тухайн гэр бүлийн орчинд очиж ажилладаг байсан бол одооноос тусгайлан хүүхдүүдэд болон гэр бүлийн гишүүдэд ганцаарчлан зөвлөгөө өгдөг болжээ.

Жилд 26 000 орчим хос гэрлэлтээ батлуулдаг бол 4000 орчим нь гэрлэлтээ цуцлуулдаг. Харин шүүхээс гэрлэлтээ цуцлуулж байгаа гэр бүлд гэр бүлийн хүчирхийлллээс бусад тохиолдолд эвлэрүүлэн зуучлах төвөөр дамжуулан боломж олгодог. Өөрөөр хэлбэл гэр бүлийн үнэт зүйлсийг хадгалхын тулд эвлэрэх, хичээх санал тавьдаг юм байна.

“Good neighbors” ТББ, ГБХЗХГ, Шүүхийн ерөнхий зөвлөл хамтран гэр бүлийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд энэ төвийг байгуулсан байна. Энд зөвхөн тухайн гэр бүлийн хосуудад зөвлөгөө өгөхөөс гадна тухайн гэр бүлийн хүүхдэд туслалцаа үзүүлэх боломжтой.

Гэр бүл салалтын хохирогч бол хүүхэд. Тус төвөөр дамжуулах хүүхдээ тайвшруулах боломжтойгоос гадна хүүхдэд тоглоомын аргаар сэтгэл зүйн сорил тавих, хүүхдийг сэтгэл зүйг тодорхойлох цаашлаад эцэг эхтэйгээ хэрхэн харилцаж байгаа, дасан зохицлыг ажиглан сэтгэл зүйч мэргэжлийн дүгнэлт гаргах боломж бүрдэж байна.

Б.Одонгарав