13 настай охины хэргийг шүүхээс прокурорт буцаалаа

Одоогоос таван сарын өмнө буюу өнгөрсөн оны наймдугаар сард БЗД-ийн 21-р хорооны нутаг дэвсгэрт “Очир төв” зочид буудлын өрөөнд арван гуравхан настай охин бусдын гарт харгис хэрцгийгээр амь насаа алдсан аймшигт хэрэг гарсан. Удаан хугацааны дараа тус хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тус хэргийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэн прокурорт хэргийг буцаан шийдвэрлэсэн байна

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхд 13 настай охиныг хүчирхийлэн мөн амь насийг нь хохироосон хэргийн холбогдогч Жавхлан Амарболд нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг боллоо. Шүүх хуралдаанаар хохирогчийн өмгөөлөгчдийн хүсэлтийг ханган үзсэн байна. Тодруулбал ар гэрийнхний сэтгэл санааны эмгэг, дарамтыг Сэтгэл судлалын үндэсний төвөөр тогтоолгох, мөн хохирогчид санаатайгаар хүчээр архи цутган уулгасныг тогтоохоор прокурорт хэргийг буцаалаа.

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр цусан дахь спиртийн хэмжээ өндөр буюу 5,7 хувь гарсан. Гэвч насанд хүрсэн хүн 1,8 хувьтай согтох үед орчиноос тасрах, 2-оос дээш хувь согтолтонд хүн залгих ч чадваргүй болдог байна. Тиймээс архи хүчээр уулгасан эсхийг тогтооно. Ингэснээр ялын зүйлчлэлийн хувьд ч хүндэрч өөрчлөгдөх юм.

Б.Одонгарав