Төрийн шагналын үнэ цэнэ буурсан уу?

Манай улс анх төрийн дээд шагналыг 1926 оноос эхлэн олгожээ. Нийгмийн хэрэгцээ шаардлагын дагуу гарч ирсэн улсын цол, одон, медалийг цэгцлэх эрх зүйн актуудыг 1936,1941,1963,1990 онуудад нэгтгэж эхэлсэн байдаг. Төрийн шагналыг сүүлийн үед ямар нэгэн шалгуургүйгээр хавтгайруулж өгч байна гэх олон нийтийн шүүмжлэл гарах болсон. Шагнал нэр хүндтэй, товч тодорхой, олонд нээлттэй,нүдээ олсон байх ёстой гэдэгтэй олон хүн санал нийлнэ. Нүүдэл Шийдэл нэвтрүүлэг энэ удаа “Төрийн шагналын үнэ цэнэ” сэдвээр танд хүрнэ.