“Виртуаль Реалити” технологийг зэвсэгт халдлагаас биеэ хамгаалахад бэлтгэх зорилгоор ашиглаж эхэлжээ

This undated frame the video shows video game play footage of a mass shooting simulation. The game designers listened to real dispatch tapes to understand the dynamics of such situations, as part a $5.6 U.S. million government-funded program known as the Enhanced Dynamic Geo-Social Environment. (Cole Engineering services, Inc., via AP)

“Виртуаль Реалити” буюу бодит байдлыг хиймлээр дүрслэх технологийг олон салбарт ашиглаж эхэлсний нэг нь АНУ-ын сургуулиудад багш, сурагчдыг зэвсэгт халдлагын үеэр биеэ хамгаалахад бэлтгэх зориулалтаар ашиглаж байгаа жишээнээс харж болно. Энэхүү аргыг анх цэрэг армийн бэлтгэл сургуулилт хийхэд ашигласан бөгөөд үр дүнгээ ч чамгүй өгсөн байна.

Харин АНУ-ын Холбооны Мөрдөх Товчооноос гаргасан судалгаагаар 2000 оноос хойш АНУ-д гарсан олноор нь хоморголон устгах зэвсэгт халдлагуудын гуравны нэг хувьд нь АНУ-ын ахлах болон дунд сургуулиуд өртдөг гэсэн үзүүлэлттэй гарчээ. АНУ-ын зэвсэгт хүчний судалгааны төвийн ажилтан Тамара Гриффит: “Хэрэв бид хүмүүсийг зэвсэгт халдлагуудаас биеэ хамгаалах чадварт бэлтгэж чадвал халдлагад өртөж амиа алдах хүмүүсийн тоог бууруулж чадна. Хэдийгээр багш нарын ажлын үндсэн үүрэгт энэ төрлийн зүйл тусгагдаагүй ч цаг үеийн байдал аюултай болсон одоо үед багш нар эртнээс аюултай нөхцөл байдалд сандарч тэвдэлгүй зөв шийдвэр гарган, хэрэгцээтэй үед өөрийнхөө болон сурагчдынхаа аюулгүй байдлыг хангахад суралцах ёстой” гэсэн байна.

Зэвсэгт халдлагуудад гэм зэмгүй сурагчид ихээр өртөж байгаатай холбогдуулан АНУ-ын зэвсэгт хүчнийхэн Флоридагийн их сургууль болон бусад хэд хэдэн компьютер инженерийн фирмүүдтэй хамтарч сургуулийн орчинд гарсан халдлагуудын графикыг гарган багш сурагчдыг аюултай нөхцөл байдалд хэрэгцээтэй арга хэмжээ авах талаар бэлтгэх туршилт явуулж эхэлсэн байна. Түүнчлэн цаашлаад энэхүү виртуаль сургалтыг сургуулиудад үнэ төлбөргүй явуулахаар төлөвлөжээ.

 

Б.Амарзаяа