АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын “жиргээ” Пакистан улсад эсэргүүцлийн жагсаал гарахад хүргэв

Supporters of Pakistani religious groups rally to condemn a tweet by U.S. President Donald Trump in Karachi, Pakistan, Tuesday, Jan. 2, 2018. Trump slammed Pakistan for 'lies & deceit' in a New Year's Day tweet that said Islamabad had played U.S. leaders for 'fools'. 'No more,' Trump tweeted. (AP Photo/Fareed Khan)

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп оны эхэнд өөрийн твиттер хуудсаараа дамжуулан хамгийн анхны мэдэгдэлдээ Пакистан улсыг шүүмжилсэн нь Пакистанчуудын уур бухимдлыг төрүүлж, улмаар мягмар гарагт Пакистаны Карачи хотод ерөнхийлөгч Трампын эсрэг эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан байна.

1-р сарын 1-нд ерөнхийлөгч Доналд Трамп твиттер хуудсандаа “АНУ Пакистанд сүүлийн 15 жилд 33 сая ам долларын тусламж олгосон. Харин үүний хариуд Пакистанчууд биднийг хууран мэхэлж, худал хэлэхээс өөрөөр гийгүүлсэнгүй” гэжээ. Эсэргүүцлийн жагсаалд оролцогчид ерөнхийлөгч Трамп болон АНУ-ын эсрэг лоозон барьж, АНУ-ын далбааг шатаан эсэргүүцлээ илэрхийлсэн байна.

АНУ эртнээс Пакистан улсыг хөрш улс болох Афганистанд халдлага үйлдэгч террорист бүлэглэлүүдэд нууцаар тусламж үзүүлж байна гэж сэрдэж байсан юм. НҮБ-д суугаа АНУ-ын бүрэн эрхт төлөөлөгч Никки Хэйли Пакистаныг олон жилийн турш хоёр талд ажилласан хэмээн мэдэгдээд Пакистанд өгөх 255 сая ам долларын тусламжаа цуцлахаар болсноо зарлалаа.

Пакистанчууд АНУ-тай хамтарч ажилладаг ч хажуугаар нь Афганистанд алба хааж байгаа АНУ-ын цэргүүд рүү халдлага үйлдэгч террорист этгээдүүдийг ч мөн давхар хаацайлж байна. Үүнийг АНУ хэзээ ч хүлээн зөвшөөрч чадахгүй” хэмээн мягмар гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

 

Б.Амарзаяа