Т. Бат-Оргил: Соёл урлаг гэдэг бол ард түмний сүнс юм…

Оролцогчдын онцлох эшлэлүүдийг хүлээн авна уу.

Эрх зүйч Т.Бат-Оргил

  • Соёл урлаг гэдэг бол ард түмний сүнс юм. Ард түмнийг монгол түмэн болгож буй зүйл бол монгол соёл урлаг, уламжлал юм. Үүнийг зөвхөн мөнгөөр харахаас хамаагүй том хүрээтэй юм.
  • Төр засаг л өөрчлөгдөж байж бидний амьдрал өөрчлөгдөх юм шиг төсөөлөл байгаад байна.
  • Канадын засгийн газар өнгөрсөн оноос эхлээд бүх хотууддаа тайз байгуулж, цэцэрлэгээс нь эхлээд бүх шатанд хөгжим зааж эхэллээ.
  • Манайд соёлын хувьсгал хэрэгтэй гэж би боддог.
  • Цогт тайж мэтийн ийм кинонуудыг монгол улс мөнгөө гаргаж хийсний үр дүнд Манжийн зах хязгаарын малчин харанхуй ард түмэн XX зууны социалист монгол иргэнийг бий болгож чадсан.
  • Зах зээлээ дагаж хөгжье гэвэл бид хэзээ ч хөгжихгүй.
  • Сэхээтний манлайлал үүсэх хэрэгтэй.

Зохиолч, Сэтгүүлч Д.Төрмөнх

  • Манай улс урлаг болон спортоороо үндэсний брэндийг бий болгох боломж байна.
  • Монгол кино л манай үндэсний брэнд болно гэж би боддог.
  • Кино бол хамгийн азгүй урлаг. Яагаад гэвэл мөнгөнөөс шууд хамааралтай.
  • Шинэ Зеланд гэж орныг 1998 оноос өмнө хэн ч мэдэдгүй байсан. Харин “Бөгжний эзэн” киноны дараа хүн бүхэн мэддэг болсон.
  • Хамгийн эхлээд санаа зовох ёстой нэг зүйл байна. Хүүхдийн кино манайд ерөөсөө хийгдээгүй. 1990 оноос хойш дөрөвхөн л хүүхдийн кино хийгдсэн байна.

    Монголын урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал О.Одгэрэл

  •  Төр, гадаад болон дотоодын бизнесийн байгууллагууд, ОУ-ын сан, гишүүнчлэлээс өөрсдийн сангаа бүрдүүлдэг.
  • Урлагийн үнэ цэнийг нэмэгдүүлэхийн тулд монгол хүнээ л сайн хөгжүүлэх хэрэгтэй.
  • Монгол хүн бол монгол улсын халдашгүй соёлын өвийг тээгч юм.
  • Залуу уран бүтээлч хүн хийж бүтээснээ олон нийтэд таниулахгүй бол авьяас нь цаашид хөгжихөд бэрх болно.

СЭЗИС-ийн багш, Phd Ч.Энхболд

  • Ирэх зууныг авч явах хөдөлгөгч хүч бол хүний мэдлэг, ур чадварт тулгуурласан эдийн засаг бий болно гэж судлаачид үзэж байгаа.
  • Улс орнууд өөрийнхөө тэргүүлэх салбарыг тодорхойлдог. Тэгэхээр Монголын өрсөлдөөний давуу талыг бий болгож чадах салбараа тодорхойлоод, бодлогоор дэмжих шаардлагатай.
  •  Манайд чадвартай, мундаг зураач нар маш их байгаа. Даяарчлал өөрөө хил хязгаар хамаарахгүйгээр дэлхийн зах зээл дээр тоглох боломжийг олгож байна.
  • Урлагийн салбараа бид хэмждэггүй, статистик гаргадаггүй.

БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр

  • Соёл урлагийн байгууллагууд олсон орлогоо захиран зарцуулах эрхтэй болгох механизмыг бий болгох тал дээр голчлон ажиллаж байна.
  • Мэргэжлийн урлагийн байгууллагын олсон төгрөг болгоныг төсөвт хураагаад авчихдаг.
  • Үндэсний түүхийн музейг хэдэн хүн үзэх нь музейн удирдлагад чухал биш, харин ч бага хүн үзвэл бараг дээр. Яагаад гэвэл олон хүн бужигнаад байвал үзмэр харах хүнийхээ тооноос эхлээд төвөгтэй байдал үүснэ.
  • Хүмүүс ихэнх нь Монголынхоо түүхийг ЕБС-д үзсэн хэмжээндээ төсөөлдөг.
  • Ер нь бол бид оюун санааны эргэлтийг энэ салбарт бий болгох ёстой.
  • Бид менежментээ салгаж өгөхгүй бол байгууллагын менежмент, урлагийн менежмент хоёр өөр ойлголт.

Загвар зохион бүтээгч Ариунаа Сүри

  • Хувцас загвар бол нэг талаас урлаг нөгөө талаас бизнес болж явдаг.
  • Хувцас загварын салбар гадаадын оронд Монголыг төлөөлж чадах салбар болж хөгжих ёстой юм.
  • Бид нарт суурь нь буюу мал аж ахуй, ноос ноолуур нь байна. Гагцхүү үүн дээр тулгуурласан зүйлүүд нь хөгжих юм бол жинхэнэ урлаг болно.
  • Монголыг илэрхийлэх өөрсдийн гэсэн өвөрмөц нэг зүйлийг барьж авах хэрэгтэй. Тэр нь чанартай бас тууштай байх шаардлагатай.
  • K-POP-ыг хөгжүүлсний дараа Samsung гар утас Солонгос улсынх гэдгийг мэддэг болсон.
  • Япон улс “Cool Japan” төслийг бий болгож 6 секторыг барьж ажилласан. Түүний нэг нь хувцас загвар байсан. Үүний үр дүнд Японы загвар зохион бүтээгч нар Парисын зах зээл дээр нэр хүндтэй болж бусад Японы үйлдвэрлэл хөгжсөн.