НҮБ-ын шийдвэрийг “дайн гаргах үйлдэл” хэмээн БНАСАУ-ын зүгээс мэдэгдлээ

U.S. Ambassador Nikki Haley votes in favor of a resolution, Friday, Dec. 22, 2017, at United Nations headquarters. The Security Council is voting on proposed new sanctions against North Korea, including sharply lower limits on its refined oil imports, the return home of all North Koreans working overseas within 12 months, and a crackdown on the country's shipping. (AP Photo/Mark Lennihan)

Ням гарагт БНАСАУ-ын зүгээс үндэсний телевизээрээ дамжуулан баасан гарагт Хойд Солонгосын эсрэг хориг арга хэмжээ авах шийдвэр гаргасан НҮБ-ын тогтоолыг Солонгосын Хойгийн энх тайван байдлыг алдагдуулж “дайн гаргах үйлдэл” хэмээн мэдэгдсэн байна.

Өнгөрөгч 11-р сард БНАСАУ-ын хийсэн шинэ төрлийн тив алгасагч баллистик пуужингийн туршилттай холбоотойгоор НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл баасан гарагт санал хураалт явуулсан юм. Санал хураалтын үр дүнд Аюулгүйн Зөвлөлийн 15 гишүүн орон бүгд санал нэгтэйгээр дэмжсэнээр Хойд Солонгосын эсрэг авах хориг арга хэмжээгээ улам чангатгах шийдвэрт хүрчээ. Үүнтэй холбоотойгоор Хойд Солонгос руу гаргах шатахууны нийлүүлэлтийг 90 хүртэлх хувиар бууруулж, хилийн чанадад ажиллаж байгаа Хойд Солонгосын иргэдийг 24 сарын дотор эх орон руу нь буцаах шийдвэр гаргасан байна. НҮБ-аас мэдээлж байгаагаар Xойд Cолонгосоос хилийн чанадад ажиллаж байгаа нийт 100.000 гаруй иргэн байдгаас ихэнх нь “хар ажил” хийж олж авсан цалингаа ар гэрийнхэндээ илгээдэг бөгөөд жилд л гэхэд 500 гаруй сая ам доллартай тэнцэх мөнгийг Хойд Солонгос руу явуулдаг байна.

Баасан гарагт НҮБ-д суугаа АНУ-ын бүрэн эрхт төлөөлөгч Никки Хэйли өнгөрөгч 11-р сарын 29-нд хийсэн баллистик пуужингийн туршилттай холбоотойгоор БНАСАУ-ын эсрэг авах хориг арга хэмжээгээ улам чангатгах шийдвэрт хүрлээ хэмээн мэдэгджээ. Түүнчлэн Хойд Солонгосоос дахин пуужингийн туршилт хийвэл НҮБ-ын хориг арга хэмжээ улам чангарах болно гэдгийг анхааруулсан байна.