Санта Клаусын ДАШТ болжээ

Щвейцарь улсад Санта Клаусын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болжээ. Тодруулбал оролцогчид шинэ жилийн гацуур чимэглэх, яндан руу авирах, чаргаар уралдах, цаа буга номхруулах гэсэн ангиллуудаар өрсөлдсөн юм. Мэдээж энэ бүхнийг Санта Клаусын хувцастай гүйцэтгэх учиртай. Щвейцарийн Замнаун хэмээх олон жижиг цанын баазтай тосгонд болсон энэхүү тэмцээн 2001 оноос эхтэй. Зохион байгуулагч Щвейцарь болон Герман, Итали, Дани, Австри орноос цугласан 100 гаруй хүн шилдэг Санта болохын төлөө хурд хүч, авьяас чадвараа сорьжээ.

Э. Энхбаяр