Японы лигийн тоглолтын бөмбөгийг сармагчин гардуулжээ

Японы хөл бөмбөгийн Жэй лигийн Сересо Осака, Лукас Подолскигийн тоглож байгаа Виссел Кобе багуудын Осака хотноо болсон тоглолтын эхэнд сармагчин бөмбөг авчирч өгсөн байна. Энэ тоглолтыг Ханшингийн дэрби гэж нэрлэдэг. Бөмбөг авчирч өгсөн сармагчин Осака багийн өмсгөлтэй байсан юм. Улмаар ч талбайн эзэд Жэй лигт ялалтын цувралаа үргэлжлүүлж энэ өдөр эхлээд гоол алдсан ч эцэст нь 3:1-ийн харьцаатай ялсан юм. Одоо тэд тэргүүлэгчдээс найман оноо дутуу гуравт эрэмблэгдэж байна. Японы лигийн энэ жилийн тоглолтууд дуусахад ганцхан тойрогт л үлдсэн. Харин Виссел Кобе сүүлийн дөрвөн тоглолтын гуравт нь хожигдож 44 оноотой есд эрэмблэгдэж байгаа юм.

Э. Энхбаяр