Бостон Селтикс талбайдаа дахин хожигдлоо

Boston Celtics' Kyrie Irving (11) drives past Detroit Pistons' Avery Bradley (22) during the first quarter of an NBA basketball game in Boston, Monday, Nov. 27, 2017. (AP Photo/Michael Dwyer)

Бостон Селтикс талбайдаа энэ улирал хоёр дахь удаагаа хожигдол хүлээлээ. Тэд өмнө нь улирлын нээлтийн тоглолтонд талбайдаа хожигдож байсан юм. Ти Ди Гарденд энэ удаа Детройт Пистонс зочилсон. Селтиксийн 16 дараалан хожсон цуврал өнгөрсөн долоо хоногт зогссон ч түүнээс дараалан хожоод байлаа. Селтиксээс Маркус Смарт 23 оноогоор багаа тэргүүлж, Кайри Ирвинг 18 оноо, 9 дамжуулалт багтаа авчирчээ. Тэгвэл энэ тоглолтын шийдвэрлэх мөчид Детройтоос Андре Драммонд гайхалтай байж тоглолтын турш нийт 26 оноо, 22 самбар багтаа авчирсан. Түүнээс гадна Тобиас Харрис 31 оноогоор багаа тэргүүлж, Режжи Жэксон 20 оноо авсан байна. Энэ гурван тоглогч нийлээд 77 оноо, 30 самбар, 13 дамжуулалт гүйцэтгэсэн юм. Тоглолт эцэстээ 118:108-ийн харьцаатай Пистонсын хожлоор өндөрлөж тэд 13 хожилтой Дорнод конференцийн хоёрт бичигдэж байна. Харин Дорнодын тэргүүлэгч Бостон 18 хожил, дөрвөн хожигдолтой дээр нь эрэмблэгдэж байгаа юм.

Э. Энхбаяр