Тайгер Вүүдс дахин тэмцээнд оролцоно

FILE - In this Friday, Jan. 27, 2017 file photo, Tiger Woods watches his tee shot on the ninth hole of the North Course during the second round of the Farmers Insurance Open golf tournament at Torrey Pines Golf Course in San Diego. Tiger Woods is returning to competition at his holiday tournament in the Bahamas the week after Thanksgiving, Thursday, Nov. 23, 2017. (AP Photo/Gregory Bull, File)

Тайгер Вүүдс дахин гольфийн тэмцээнд оролцохоор бэлтгэлдээ гарсан байна. Тэрээр энэ долоо хоногт Багамад болох олон улсын тэмцээнд оролцох юм. Вүүдс ийнхүү 10 дахь удаагаа их спортоо эргэн ирж байна. Тэрээр хамгийн сүүлд нуруундаа хагалгаа хийлгэсний улмаас тамирчны замналаа завсарлаад байлаа. Одоо 41 настай Вүүдс 2014 оны хавраас хойш нурууны хагалгаанд дөрвөн удаа орчихоод байгаа юм. Түүний оролцох гэж буй тэмцээнд нийт 18 гольфчин өрсөлдөнө. Тайгер Вүүдс өнгөрсөн жил 15 сар завсарласны эцэст дахин тэмцээнд оролцохдоо 24 берди хийсэн ч 15-р байраар тус тэмцээнийг өндөрлүүлж байлаа.

Э. Энхбаяр