Торпедо эцсийн мөчид Гүржийн лигт түрүүллээ

Гүржийн хөл бөмбөгийн лигийн сүүлийн тойрогт аваргын төлөөх шийдвэрлэх тоглолт Динамо Тбилис, Торпедо Кутаиси багуудын хооронд болж ногоон өмсгөлтэй Торпедо энэ тоглолтонд лигийн тэргүүлэгчдийг хожвол 15 жилийн дараа дахин лигтээ түрүүлэх байлаа. Улмаар ч тэд 1:0-ийн харьцаатай хошуучилж үндсэн цаг өндөрлөсөн ч шүүгчийн сунгасан зургаа дахь минутанд Динамо Тбилисийн Украин хөл бөмбөгчин Мыкола Ковталюк торгуулийн шугаманд тун амжилттай жүжиглэн унаснаар шүүгч торгуулийн цохилт заасан. Тоглолт тэнцээгээр өндөрлөвөл 1981 оны УЕФА Капын аварга Динамо тэргүүллээ хадгалж, сүүлийн таван жилд дөрөв дэхээ түрүүлэх байлаа. Гэвч Торпедогийн хаалгач Роин Квасхвадзе амжилттай хааж аваргын титмийг багтаа үлдээсэн юм. Ийнхүү Торпедо Кутаиси түүхэндээ дөрөв дэх удаагаа Гүржийн лигийн аваргаар тодорсон байна.

Э. Энхбаяр