Антрактидийн мөсөн марафонд Данийн иргэн түрүүлжээ

Дэлхийн хамгийн хүйтэн хязгаар нутгийн уралдаан Антрактидийн мөсний марафон өмнөд туйлаас ердөө 1000 км-ийн зайд эрэгтэй, эмэгтэй 55 хүн оролцсон байна. Марафон уралдааны журмаар оролцогчид 42 км замыг туулах үед хүйтний хэм наанадаж цельсийн 30 градусыг зааж байлаа. Оролцогчид гараанаас гарснаас хойш гурван цаг 37 минут 46 секундын дараа хамгийн эхний хүн барианы зурвасыг давсан юм. Тэр бол Данийн иргэн Франк Йохансен байлаа. Франк Йохансен арын тамирчнаасаа бараг есөн минутын зайтай тэргүүлсэн. Түүний араас Америкийн иргэн Дэвид Уийкс аман хүзүүнд бариалсан юм. Тэгвэл эмэгтэйчүүдээс мөн Америкийн иргэн Кэлли МакКлэй хамгийн түрүүнд уралдаанаа дуусгасан бөгөөд тэрээр дөрвөн цаг 45 минут 37 секундэд замаа туулжээ. Марафонд оролцсон 55 хүн бүгд уралдаанаа амжилттай дуусгаж чадсан байна. Ирэх жилийн Антрактидийн мөсний марафон ирэх жил 12-р сарын эхээр энэ газартаа явагдах юм байна.

Э. Энхбаяр