Сураггүй алга болсон Аргентины шумбагч онгоцыг хайх ажиллагаа үргэлжилж байна

The ARA San Juan submarine at a a Sept. 27, 2011, ceremony in Buenos Aires.

11 дүгээр сарын 15-нд Өмнөд Атлантын далайд сураггүй алга болсон Аргентины шумбагч онгоцыг эрж хайх ажиллагаа 13 дахь өдрөө үргэлжилж байна. Алга болох үедээ 7-10 хоногийн хүчилтөрөгчийн нөөцтэй байсан бөгөөд тус шумбагч онгоцонд байсан 44 хүн амьд олдох эсэх нь эргэлзээтэй болж эхэлжээ.

“Сан хуан” хэмээх шумбагч онгоц 11 дүгээр сарын 15-нд Аргентины эргээс 430 кмын зайд байхдаа холбоо тасарсан бөгөөд тус онгоцон дээр 44 хөлгийн гишүүн байсан гэж Аргентины тэнгисийн цэргийн албаныхан мэдэгджээ. Шумбагч онгоцыг алга болсноос хойш Аргентины болон бусад хэд хэдэн орнуудын эрлийн баг нэгдэж 480,000 км квадрат газарт эрж хайх ажиллагаа явуулсан ч одоог хүртэл амжилт олоогүй байгаа юм.

Шумбагч онгоцны алга болсон шалтгаан тодорхойгүй байгаа ч дэлбэрэлт болсон байж магадгүй хэмээн тэнгисийн цэргийн албаныхан таамаглаж байгаа ажээ. Одоогийн байдлаар 14 аврах хэсэг эрлийг явуулж байгаа бөгөөд тэднээс 6 нь дэлбэрэлт гарсан хэсэгт эрж хайх ажиллагаа явуулж байна гэж даваа гарагт тэнгисийн цэргийн хэвлэлийн төлөөлөгч Энрике Балби мэдэгджээ.

Б. Амарзаяа