БНХАУ-ын шүүх Тайваний иргэнд таван жилийн хорих ял оноолоо

Pro-democracy protesters carry a photo of detained Taiwanese rights activist Lee Ming-Che (L) and other activists during a demonstration in Hong Kong, China September 11, 2017. REUTERS/Bobby Yip

Мягмар гарагт БНХАУ-ын шүүхээс Тайванийн ардчиллын төлөө тэмцэгч Ли Мин Че-д үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн хэргээр 5 жилийн хорих ял оноосон байна. Тэрбээр Тайванд олон намын системтэй болох санаачлагыг олон нийтийн сүлжээгээр гаргасан хэргээр шүүхэд дуудагдаад байсан юм. Ли Мин Че-д ял оноосон явдал нь БНХАУ болон Тайванийн харилцаанд сэв суулгасан явдал боллоо хэмээн BBC агентлаг мэдээлсэн байна. Түүнчлэн Тайванийн зүгээс энэхүү шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлээд, хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Өнгөрөгч 9 дүгээр сард болсон шүүх хурал дээр Ли Мин Че өөрийгөө гэм буруутай гэдгээ хүлээсэн ч түүний эхнэр Ли Чин Ю нөхрийгөө огтхон ч буруугүй хэмээгээд Хятад улсын зүгээс “улс төрийн тоглолт” хийж байна гэж мэдэгдэж байсан юм. Лигийн хамтаар мөн адил хэрэгт яллагдаж байгаа БНХАУ-ын иргэн Пенг Юухуа-д 7 жилийн ял оноосон байна. Пенг Юухуа нь Тайванд олон намын систем бий болгохын тулд Хятад улсад шахалт үзүүлэх зорилготой “Palm Flower” буюу “Далдуу Модны Цэцэг” хэмээх хөдөлгөөнийг зохион байгуулсан хэмээн буруутгагдсан байна.

Лигийн гэр бүлийнхэн болон хамтран ажиллагсад түүнийг өөрийн олж мэдсэн туршлагаасаа л хуваалцсанаас өөрөөр буруу зүйл хийгээгүй хэмээн хэлж байгаа юм. Түүнчлэн Тайваны эрх баригч намаас түүнийг эх оронд нь буцаан явуулах шаардлагыг Хятад улсад тавьсан байна. Хятадын засгийн газраас гадны төрийн бус байгууллагуудад үзүүлэх хууль тогтоомжоо чангатгах шийдвэр гаргаснаас хойших анхны ял авсан хүн нь Ли Мин Че болжээ.

Б. Амарзаяа