Йемен улсад эхний ээлжийн хүмүүнлэгийн тусламжууд очжээ

Бямба гарагт Йемен улсын нисэх онгоцны буудалд ЮНИСЕФ буюу НҮБ-ын хүүхдийн сангаас Йемен улсын өвчинд нэрвэгдсэн хүүхдүүдэд зориулж тусламжийн эм тариа хүргэгдэн очсон байна. Тэрхүү тусламжийн илгээмжээр сүрьеэ, дифтери, хөхүүл ханиад, уушигны хатгаа болон менингитийн эсрэг 1.9 сая тун вакцин хүргэгджээ. Энэ нь Йемен дэх 600,000 хүүхдийг вакцинжуулах аянд хэрэглэгдэх юм.

Ядуурал, өлсгөлөнд нэрвэгдсэн Йемен улсад 10 минут тутамд нэг хүүхэд урьдчилан сэргийлэх боломжтой өвчнөөр хорвоог орхиж байна гэж Ассойшетэд Пресс агентлагаас мэдээлжээ. Түүнчлэн 11 дүгээр сарын 11-ээс хойш Йемений хилийн боомт нээгдэхийг хүлээн саатаад байсан Дэлхийн Хүнсний Байгууллагын тусламжийн хөлөг онгоц өнгөрөгч ням гарагт Йемен улсын Ходэйда боомтод очсон байна. Рина хэмээх тус онгоц нь өлсгөлөнд нэрвэгдээд байгаа Йемен улсын 1.8 сая хүний нэг сарын хүнсний хэрэгцээнд хүрэлцэх хэмжээний 550,000 тонн үр тариаг хүргэжээ.

Хүмүүнлэгийн тусламжинд найдан амьдарч байгаа Йемен дэх 7 сая хүнд үзүүлэх тусламжийн цувааг цаашид тасралтгүй үргэлжлүүлэх чухал байгаа талаар Дэлхийн Хүнсний Байгууллагын дарга Стефен Андерсон мэдэгдсэн байна. Түүнчлэн Йеменд тусламж үзүүлэхээр Улаан загалмайн нийгэмлэгийн Олон улсын хорооноос 9 тусламжийн ажилтан очжээ.

Б. Амарзаяа