Төслийн санхүүжилтээр сэргээгдэх эрчим хүчний хоёр төсөл амжилттай хэрэгжүүлсэн

Төслийн санхүүжилт гэдэг нь төсөл санаачлагчийн өөрийн хөрөнгөөр биш, гэрээний нөхцлийг зохицуулж чадвал олон талуудыг хамруулж чаддаг. Гэхдээ санхүүжилт авахад гол асуудал нь төрөөс тухайн үйл ажиллагааг дэмжсэн бодлого буюу орчин нь бүрдсэн эсэхт анхаарч, санхүүгийн хувьд бие даасан, орлого баталгаатай, бага эрсдэлтэй, гэрээ урт хугацаанд хийгдсэн байх шаардлагатай. Гэвч Монгол Улсад төсөл нь өөрөө ховор, санхүүжилтийн механизм нь хомс гэдгийг албаныхан хэлдэг.

Тэгвэл төслийн санхүүжилт нь урт хугацаанд томоохон хөрөнгө оруулалт шаарддаг бизнесийн төслүүдийг санхүүжүүлдэг бөгөөд тавь буюу түүнээс дээш сая долларын хөрөнгө оруулалтаар хийгддэг. Манай улсад сүүлийн үед хийгдсэн дэд бүтцийн төслүүдээс сэргээгдэх эрчим хүч, цахилгаан станц, зам тээврийн салбарт төслийн санхүүжилтийг ашигласан тэргүүн туршлага байдаг. Тухайлбал “Цэций салхин цахилгаан станц” нь 128 сая долларын зээлээр байгуулагдсан төсөл юм. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд Монгол Улсын хувийн хөрөнгө оруулалттай, хоёр дахь салхин цахилгаан станц байгуулагдаж, 2017 оны 10-р сарын 6-нд нээлтээ хийсэн. Төслийг Жайка болон Европын сэргээн босголт хөгжлийн банкны 128 сая ам.долларын зээлээр санхүүжүүлжээ. Төслийн нийт зээлийн эргэн төлөлт нь 12 жил байх бөгөөд төслийн хөрөнгө оруулалтын эргэн төлөгдөх харьцангуй сайн байхаар тооцологдсон. Тодруулбал цэвэр орлогоороо төслийн санхүүжилтийг батлан даажээ.

Б. Даваасүрэн