ОХУ Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг буцааж авах боломжтой

УИХ-ын тогтоолыг үндэслэж Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь төрийн мэдэлд шилжүүлсэн үйл явцыг буруутгаж Монголын зэс корпораци шүүхэд хандсан. Үүнээс хойш хэдийнээ таван сар өнгөрөөд байгаа ч шүүхийн шийдвэр эцэслэж чадаагүй байна. Өнгөрсөн аравдугаар сард УДШ-ийн хяналтын шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хэргийг буцаасан. Тэгвэл иргэний журмаар гаргасан нэхэмжлэлд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр гараад байгаа юм. Тэгвэл шүүхийн процесс удаж байгаагаас үүдэн үйлдвэртэй холбоотой ямар ч шийдвэрийг гаргаж чадахгүй байгаа юм. 2016 оны төгсгөлөөс хурцдаж 2017 оны хоёр дугаар сард үйлдвэрийн 49 хувийг төрд шилжүүлэх УИХ-ын тогтоол гарсан. Улмаар Засгийн газрын шийдвэрээр Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь төрийн өмчит үйлдвэрийн газар болгосноор асуудал шүүхэд шилжээд байгаа үйл явдалд ОХУ дүгнэлт хийж өнгөрсөн 6 дугаар сард Монгол улсын ерөнхий сайдыг тус улсад айлчал хийх үеээр байр сууриа илэрхийлжээ. Тодруубал Монгол улс асуудлаа дотооддоо шийдэж чадахгүй бол ОХУ 49хувиа буцаан авахад бэлэн байгаа гэж мэгэгдсэн гэж УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир мэдэгдээд байна.

Ийнхүү Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь төрийн мэдэлд шилжүүлэх Ж.Эрдэнэбатын засгийн газрын шийдвэрийг “Монголын зэс корпораци” буруутган шүүхэд хандсан. Тэгвэл У.Хүрэлсүхийн засгийн газрын үед үүнийг шийдэгдэх болно гэж хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хэлсэн. Тодруулбал тэрээр сайдаар томилогдохдоо 100 хоногийн дотор энэ асуудлыг нэг мөр шийднэ гэж мэдэгдсэн. Түүний энэ мэдэгдлээс хойш 40 хоног өнгөрөөд байна.

Ч. Дэлгэрцэцэг