НҮҮДЭЛ ШИЙДЭЛ- БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬ

ОРОЛЦОГЧДЫН ОНЦЛОХ ЭШЛЭЛҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВНА УУ.

Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Ж. Үнэнбат

  • Банкуудын олгож байгаа зээлийн хүүгийн дээд хэмжээг Монголбанк тогтоож болно гэдэг заалтыг хувь санаачлагч оруулсан. Энэ заалтад манай холбоо эмзэг хандаж байгаа.
  • Зах зээлийн эдийн засагт захиргааны аргаар оролцож байгаа нь үнэ тогтоож байгаатай адил үр дагавартай. Зээлийн хүртээмж багасна гэсэн үг.
  • Банкнаас олгох зээлийн шаардлага өндөрсөнө гэж байхаас, буурна гэсэн ойлголт байхгүй.
  • Иргэдийн санхүүгийн боловсрол дээшилбэл манай улсын эдийн засагт ашигтай.

Монголбанкны эрхзүйн бодлогын хэлтсийн захирал Б. Эрдэнэхуяг

  • 76 улс орон ямар нэг хэмжээгээр зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоосон хууль эрхзүйн орчинтой байна.
  • Банкны зээлийн хүүг тогтоосноор сөрөг үр дагавар үүсдэг судалгаа байдаг.
  • 1991 онд Банкны хуульд зээлийн хүү, хадгаламжийн хүүгийн зөрүүг тогтоон, хэрэглэж байсан. Гэхдээ энэ нь байнгын шинжтэй арга хэмжээ биш байсан.
  • Хууль эрхзүйн орчин одоогийн нийгмээс хоцорч байгаа гэдэгтэй санал нэгдэж байгаа.

Худалдаа, хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын орлогч Л. Соронзонболд

  • Арилжааны банкуудын хүү өрсөлдөөний зарчимд тулгуурлан тогтоогдож байгаа. Хүүг Монголбанк тогтоохыг дэмжихгүй байна.
  • Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох зорилго байдаг. Салбараа дэмжих юм уу, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах юм уу? Энэ зорилго тодорхойгүй байна.
  • 13 арилжааны банк ажиллаж байгаа нь ширүүн өрсөлдөөн гэсэн үг.
  • Банкны бүх л үйл ажиллагааг технологийн компаниуд орж ирээд “задалж” байгаа.
  • Өргөдөл, зээлийн судалгаа хэсгийг банкууд дундаа платформ маягаар ашиглах боломжтой.

УИХ-ын гишүүн Б. Жавхлан

  • Зээлийн хүүг бууруулна гэдэг мөнхийн сэдэв. Зээлийн хүүг бууруулах амлалт аль, аль намын мөрийн хөтөлбөрт бий.
  • Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтооно гэдэг нь Банкны тухай хуулийн маш жижиг хэсэг нь юм.
  • Төвбанкны хуульд өөрчлөлт оруулах нь амьдралын шаардлага.
  • Банкны системын нийт актив 20 их наяд давсан. Тэрний 2 их наяд мөнгө нь эздийнх нь бол үлдсэн мөнгө нь олон нийтийн хөрөнгө.
  • Хуульд ганцхан өгүүлбэрийн зохицуулалт оруулаад зээлийн хүүг буулгах боломжгүй.
  • Мөнгө хүүлэх маш том зах зээл бий. Үүнд, төр хязгаарлалт тавьж чадахгүй байгаа, одоо тавих ёстой. Түүнээс арилжааны банкны зээлийн хүүг Төвбанк зохицуулж чадахгүй.

Монголбанкны хяналт шалгалтын газрын ахлах хянан шалгагч Г. Борхүү

  • Санхүүгийн салбарын зохицуулалтыг төлбөрийн чадварт нь хяналт тавьдаг, банкуудын үйл хөлдөл дээр хяналт тавьдаг. Бид төлбөрийн чадвар, эрсдэл даах чадвар дээр нь анхаарч ажилладаг.
  • Ажлын хэсэг Монголын банкны холбоо хуулийн төсөлд санал нэгтэй байсан.
  • Шинэ хуулийн төсөл дээр банкуудын сахилга бат, хариуцлагыг нэмэгдүүлэх заалтууд бий.
  • Банкууд жил бүр санхүүгийн аудитад хийлгэдэг. Активын чанарын үнэлгээ аудитын цар хүрээг л илүү томруулж үздэг юм.
  • Активын үнэлгээ дуусах шатандаа явж байгаа. Сүүлийн тайлангаа өгсний дараа олон нийтэд мэдээлнэ.