Ромын пап лам Францис Мьянмар улсад айлчилж байна

Pope Francis waves as he boards a plane for his pastoral visit to Myanmar and Bangladesh at Fiumicino international airport in Rome, Italy, November 26, 2017. REUTERS/Remo Casilli

Ням гарагт Ромын пап лам Францис Мьянмар болон Бангладеш хотод 6 өдрийн айлчлал хийхээр хүрэлцэн очсон байна. Өдгөө 80 настай Ромын пап лам энэхүү айлчлалынхаа хүрээнд тус улсын тэргүүн Ан Сан Су Чи болон Мьянмарын цэрэг армийн удирдагчидтай уулзахаар төлөвлөж байгаа юм байна.

Мьянмар улсад католик шашинтай 660,000 хүн байдаг бөгөөд энэ нь 52 сая хүн амтай тус улсын хүн амын зөвхөн 1 хувийг нь л эзэлдэг гэсэн үг юм.

Буддын шашин голлодог Мьянмарын засгийн газраас исламын шашинт Рохинжа иргэдийг Бангладеш улсаас Мьянмар улсад хууль бусаар суурьшиж байгаа Бенгаль дүрвэгчид гэж үзэн газар нутгаасаа хөөх ажиллагаа явуулж, Рахин хотод 8-р сарын 25-нд Мьянмар улсын цэрэг арми Рохинжа иргэдийн эсрэг “цэвэрлэх” ажиллагаа эхлүүлснээр 600,000 гаруй хүн Бангладеш руу дүрвэсэн байна.

 Тэрхүү явдлыг шүүмжлэн мэдэгдэл хийх үедээ пап лам Рохинжа иргэдийг Мьянмарчуудын тодорхойлдгоор “Бенгальчууд” биш харин “Рохинжа ахан дүүс” хэмээн тодорхойлсон нь шүүмжлэлд өртөж байсан юм. Харин энэ удаагийн айлчлалын үеэрээ Рохинжа гэдэг үгээс зайлсхийхийг Мьянмарын Католик шашны тэргүүн лам түүнд зөвлөсөн байна.

Мьянмарт хийх 4 өдрийнхөө айлчлалыг дуусгаад пүрэв гарагт тэрээр Рохинжа иргэдийн олон мянгаараа дүрвэж байгаа Бангладеш улсад айлчилж, Рохинжа иргэдтэй уулзалт хийхээр төлөвлөсөн байна. Тэрбээр 1986 оноос хойш Бангладеш улсад айлчилж байгаа анхны католик шашны тэргүүн болох ажээ.

Б.Амарзаяа