Зимбабве улсын шинэхэн ерөнхийлөгч тангаргаа өргөлөө

FILE - In this Wednesday Feb, 10, 2016 file photo, Zimbabwean vice President Emmerson Mnangagwa greets party supporters at the ZANU-PF headquarters in Harare. The ruling party's Central Committee confirmed Sunday, Nov. 19, 2017 that President Robert Mugabe has been fired as party leader and will be replaced by Mnangagwa.(AP Photo/Tsvangirayi Mukwazhi, File)

Зимбабве улсын дараагийн ерөнхийлөгчөөр сонгогдсон Эммерсон Мнангагвагийн тангараг өргөх ёслол баасан гарагт боллоо. Тэрээр 1980 онд Зимбабве улсыг тусгаар тогтносноос хойших тус улсын хоёр дахь ерөнхийлөгчөөр сонгогдож байгаа нь энэ юм.

Зимбабве улсын ерөнхийлөгч асан 93 настай Роберт Мугабэ тус улсын төрийг 37 жил барьсныхаа дараа ерөнхийлөгчийн суудлаас сайн дураараа огцрох хүсэлтээ мягмар гарагт парламентад өргөн барьсан. Тус мэдэгдлийн дараагаар Зимбабве улсын ард иргэд баярын жагсаал хийж дараагийн ерөнхийлөгч Мнангагваг албан ёсоор ерөнхийлөгчийн суудалд суухыг хүлээж байгаа талаар ярилцлага өгч байсан.

Тэгвэл баасан гарагт шинэхэн төрийн тэргүүнийхээ тангараг өргөх ёслолыг үзэж сонирхохоор нийслэл хот Харарегийн 60,000 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнд Зимбабве улсын иргэд мянга мянгаараа цугларсан байна. Эммерсон Мнангагва тангарагтаа ард иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө чадах бүхнээ хийнэ гэсэн нь цэнгэлдэх хүрээлэнд цугларсан хүмүүсээс нижигнэсэн алга ташилт хүлээн авчээ. Харин тус үйл ажиллагаанд хуучин ерөнхийлөгч Роберт Мугабэ оролцоогүй ажээ.

Б. Амарзаяа